Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр 2016 оны есдүгээр сарын эцсийн байдлаар
- Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 782.2 тэрбум төг,
- Чанаргүй зээл 1036.3 тэрбум төгрөг болсныг мэдээлэв.
Энэ нь банкны системийн хэмжээнд нийт зээлийн 15 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн зээл эрсдэлд ороод байгаа гэсэн үг юм.
Өмнөх жилүүдийн дунджаар авч үзвэл банкны чанаргүй зээл 200-300 тэрбум дотор эргэлддэг байсан бол сүүлийн 2-3 жилд маш хурдацтай нэмэгдэж 1 их наядын босгыг даваад байгаа юм. Одоо сар бүр 20-50 тэрбум төгрөгийн чанаргүй зээл шинээр үүсч байна. Аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авч бизнесийн үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.
Бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлогоосоо ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг зардлуудаа хасч үлдсэн ашгаасаа банкны зээлээ эргүүлж төлдөг. Зээлээ төлсний дараа үлдэж байгаа мөнгө нь тухайн бизнес эрхлэгчийн ашиг болдог. Хуримтлал ч гэж болно. Үүнийгээ үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ажилтнуудынхаа тоог нэмэх, шинэ технологи нэвтрүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах зэргээр бизнестээ дахин хөрөнгө оруулалт хийж болно.
Банкны зээлийн нөхцөл нь дунджаар 18-24 сарын хугацаатай, сарын 2-3 хувь буюу жилийн 24- 36 хувь хүүтэй олгодгийг /АНУ-д жижиг дунд бизнесийн зээл дунджаар жилийн 5-8 хувийн хүүтэй байдаг байна. Гэтэл Монголын санхүүгийн зах зээл дээр сонголт байхгүй, өрсөлдөөн байдаггүй тул санхүүжилт шаардлагатай аж ахуйн нэгжүүд банкнаас дээрх хатуу нөхцөлтэй зээлийг авахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Өмнөх жилүүдэд бизнесүүд өндөр хүүтэй ч хамаагүй зээл аваад түүнийгээ бараа бүтээгдэхүүнийхээ үнэд шингээсэн ч зах зээл дээр зарагддаг байв.
Гэтэл сүүлийн хэдэн жил эдийн засгийн өсөлт саарч, иргэд аж ахуйн нэгжийн худалдан авах чадвар буурснаас болж аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн зарагдахаа болив. Зарахын тулд алдагдал хүлээгээд ч хамаагүй бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаж эхлэв. Сүүлийн хоёр сар дараалан Монгол Улсад дефляци буюу хэрэглээний үнийн индекс хасах үзүүлэлттэй гарсан нь иргэд аж ахуйн нэгжийн худалдан авах чадвар буурсныг харуулж байна.
Бизнесийн орлогын гол эх үүсвэр болсон бараа бүтээгдэхүүний борлуулалт буурсан ч цаагуураа банкны өндөр хүү өдөр өдрөөр тооцогдон нэмэгдэж байгаагаас аж ахуйн нэгжүүд зээлээ төлж дийлэхгүй байдалд хүрээд байгаа юм. Банкны систем дэх нийт чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 1.8 их наяд төгрөг боллоо гэдэг нь төдий хэмжээний бизнесүүд хаалгаа барьж дампуурлын ирмэг дээр ирээд байгааг илтгэж байгаа юм. Монгол Улс шинэ Үндсэн хуулиараа зах зээлийн эдийн засгийг сонгосон.
Үнийг төрөөс биш эрэлт нийлүүлэлтийн зарчмаар зах зээл тогтоож байхаар хуульчилсан. Харамсалтай нь өнөөг хүртэл зах зээлийн тогтолцоонд шилжиж чадаагүй нь банк, санхүүгийн систем юм. Банкнаас бусад санхүүгийн зах зээлээ хөгжүүлсэнгүй. Хөрөнгийн зах зээл нь 25 жил болсон ч хөдөлгөөнд орсонгүй. Төр, засгийн бодлого тодорхойлогч нар ч энэ талаар толгойгоо гашилгаж байсангүй.
Нэг үгээр хэлэхэд, бид зах зээлээ сонсохгүй 25 жил явлаа. Гэтэл зах зээл маань бидэнд банкны чанаргүй зээлийн тоогоор дамжуулан санхүүгийн зах зээлдээ өөрчлөлт, шинэчлэлт, реформыг цаг алдалгүй эхлүүлэх цаг болсныг хэлээд байна. Тэгэхгүйгээр санхүүгийн систем маань эцэстээ тулчихлаа, цаашаа явах замгүй боллоо.
Д.Ангар Хөрөнгийн зах зээлийн шинжээч