Тарагтай мах, давстай тараг, шаартай кофе бол ерөөс Туркийн соёл юм. Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ гэдэг. Гэхдээ үзсэн, харснаас гадна мэдэрсэн зүйлсээ бусадтай хуваалцахгүй бол ямар олигтой болох билээ.
Дэлхийн хамгийн олон хот руу нисдэг Turkish Airlines-ын ачаар хоёр тивийг дамнан оршдог Турк улсад аялах завшаан өнгөрсөн сард тохиосон юм.
Аливаа үндэстний соёлыг ойлгохын тулд хоолыг нь ид гэж үг байдаг. Дөнер кебабаар дэлхий дахинд танигдсан Туркчүүд хонь, үхэр, ямаа, тахианы махыг зооглодог хэдий ч Исламын шашинтны ёсоор гахайн махыг цээрлэдэг.
Хэдийгээр Исламын шашинтнууд Коран судрын дагуу гахайн мах иддэггүй ч, нөгөө талаас бас шинжлэх ухааны тайлбар байдаг аж. Жишээлбэл үхрийн хоол боловсруулах явц 24 цаг, гахайн хоол боловсруулах явц 4 цаг байдаг юм байна.
Тийм учраас гахай хооллосны дараа хорт бодисууд нь бүгд боловсролгүй, шууд цусанд нь шингэдэг. Түүнчлэн гахай юм юмаар хооллодог учраас эрсдэл бас бий. Орчин үеийн судалгаагаар гахайн махнаас болж хүний биед 70 төрлийн өвчин, эмгэг үүсдэг аж.
Коран сударт “Халал”, “Харам” гэж хоёр ёс бий. Халал нь зөвшөөрсөн, харам нь цээрлэсэн зүйлсийг илэрхийлнэ. Ихэвчлэн хоол хүнстэй холбогддог бөгөөд гахайн мах, архи тэргүүтэй зүйлсийг харам гэж үздэг.
Тэгэхээр энд гахайн мах иднэ гэж байхгүй. Харин хонь, ямаа, үхрийн махаар төрөл бүрийн зоог хийнэ. Биднээс дутахааргүй мах хэрэглэдэг ард түмэн аж. Гол ялгаа нь тэд ихэвчлэн шарж хэрэглэх төдийгүй, “өвөрмөц” хольц ашигладаг.
ТАРАГТАЙ МАХ
ХААНА: Кебаб зардаг зоогийн газар бүрт энэхүү хоолоор үйлчилдэг
ҮНЭ: 18-40 лира / 13000-30000 төгрөг
Туркт очоод зооглосон хамгийн анхны үндэсний хоол нь “Искендер Кебаб” байв. 1800-аад оны сүүл үед анх энэ хоолыг зохиосон Искендер Эфенди гэдэг хүний нэрээр хоолыг нэрлэжээ. Үндсэндээ нарийн хэрчиж шарсан хонины мах, шарсан улаан лооль, хайлуулсан цөцгий, дээрээс нь тарагтай хоол.
Кебаб гэдэг үгийг өмнө нь олон удаа сонсож байсан ч энэ удаад учрыг нь олохоор шийдлээ. Тэгвэл Перс гаралтай энэ үг нь “Шарсан” гэсэн утгыг илэрхийлдэг аж. Арабын орнуудад өргөн ашиглах болсон энэ үг цаашлаад хоол гэсэн утгыг илэрхийлэх болжээ.
Тарагны хэрэглээ энд биднийхээс өндөр. Тарагийг тэд шууд утгаар нь уудаг бас иддэг. Тарагаар амталсан шөл, тарган хачиртай шарсан мах, тарагаар хийсэн ундаа нь давстай гээд л хөвөрч өгнө.
Турк үндэстний хоолны ширээн дээр тараг байхгүй байна гэж барагтай л бол үгүй. Учир нь мянга гаруй жилийн өмнө анх Туркт тараг үүссэн гэж үздэг. Нүүдэлчин соёлын үлдэгдэл болох энэ хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа урт болохоор холын аян замд тохиромжтой байжээ.
ДАВСТАЙ ТАРАГ
ХААНА: Ихэнх зоогийн газар, дэлгүүрт бий
ҮНЭ: 1 лира / 740 төгрөг
Махыг тарагтай хольж идэх нь хачин байж болох ч устай хольж, давс хутгасан тараган ундаа бүр сонирхолтой. Догширсон тарагны амтыг сайжруулах үүднээс анх Туркчүүд ус хольж, дээрээс нь давс нэмжээ. Түүнийгээ тэд “Аяран” гэж нэрлэдэг.
Ингээд өнөөдөр Туркийн ард түмний хамгийн дуртай, ялангуяа зуны цагт сэрүүцэх зорилгоор уудаг ундаа болсон юм. Үндсэндээ Аяран гэдэг тэдний хувьд айрагтай адил.
Мэдээж хэрэг амт нь өөр. Хэрвээ та хамгийн анх шар айраг ууж байсан үеэ санавал тийм ч таатай санагдаагүй байх. Гэтэл өнөөдөр дуртай болсон байж болно. Жишээлбэл анх Жин Тоник амсахад “Яаж хүмүүс уудаг юм бол?” гэж гайхаж байсан бол одоо хамгийн дуртай амтны нэг болсон байх жишээтэй.
Давстай гэдгийг нь мэдэлгүй амсаад үзсэн болохоор бүр ч аймшигтай байсан. Хүсэмжит бус амт аманд орохоор хүн ярвайдаг яг л тэгсэн. Гэхдээ эргээд бодохнээ зүгээр ч юм шиг. Одоо дахиад уувал бараг дурлах байх.
Эцэст нь сонирхуулахад Туркчүүд тараг зүүдлэх нь урт удаан амьдралын зөн татаж байна гэж бэлэгшээдэг ажээ.
ТУРК КОФЕ: Энэ чинь арга болохоос төрөл биш
ХААНА: Ихэнх зоогийн газарт бий
ҮНЭ: 7 лира / 5200 төгрөг
Ази, Европт зэрэгцэн оршдог Туркийн ард түмэн хоёр төрлийн халуун ундааг өргөнөөр хэрэглэдгийн нэг нь Турк кофе юм.
Туркт очсоны хувьд миний хамгийн их сонирхож байсан зүйл аргагүй тэдний уламжлалт кофе байв. Ямар учиртай, ямар амттай, ямар, ямар... гээд л асуулт хөвөрнө. Турк кофе гэдэг энгийнээр шүүлтүүргүй кофе хийх эртний арга юм.
Турк кофены төрөл гэж байхгүй. Харин дээрх байдлаар кофе бэлтгэх аргыг “ТУРК КОФЕ” гэж нэрлэдэг. Оюутан ахуйдаа зөөгч хийж яваад кофены соёлд гүн ууссан юм. Хаан кофегоор эхэлсэн “танилцах аялал” Латте, каппучиногоор үргэлжилж, улмаар Турк кофенд тулж ирсэн хэрэг.
Нэгэнт шүүлтүүргүй хийдэг учраас шаар байх нь ойлгомжтой. Шаар байгаа учраас нэг тийм элсэрхэг хоол идэж байгаа мэт санагдана. Гэхдээ тэр шаар нь байхгүй бол энэ соёл өвөрмөц биш болох биз.
Хийх арга нь тун энгийн. Дээш нарийссан “ибрик” хэмээх тусгай хандлагчид турк кофег чанана. Сайн чанарын ус, сайтар нунтагласан кофе, халбага элсэн чихэр байхад турк кофе бэлэн боллоо л гэсэн үг. Хамгийн чухал нь кофегоо хандалж, аягалсны дараа хутгаж, дээрээс нь сүү хийж болохгүй.
Ингээд шаар нь тунахыг хүлээж байгаад, балга хүйтэн усны дараа кофегоо амтархан ууна. Бага зэрэг гашуун хэдий ч чихэрлэг амттай.
ДАХИАД Л ДАВС
Барууныхны хувьд давстай хар цай гэдэг байж боломгүй сэтгэгдэл төрүүлнэ. Бидний хувьд харин эсрэгээрээ. Тэгвэл турк кофег давстай уудаг тохиолдол бий. Мэдээж хэрэг дуртай болохоор биш, харин бас нэг сонирхолтой соёл.
Хурим хийхээр болсон залуу бэр гуйхаар сүйт бүсгүйнхээ гэрт очно. Уламжлал ёсоор бэр болох бүсгүй ирээдүйн хадам аав, ээждээ сайхан кофе чанаж өгөх ёстой. Бэр нь кофе хэрхэн чанадаг болохыг энэ үеэр хадмууд нь мэдэж авна.
Харин бүсгүй нөхөр болох хүндээ чанаж өгөх кофендоо элсэн чихэр бус давс хийж өгдөг тохиолдол олон. Ингээд давстай кофег амссан залуу ярвайх ч эрхгүй, хачин сайхан амттай кофе уулаа гээд талархал илэрхийлэх ёстой.
Хэрвээ залуу ямар нэг таагүй байдал харуулахгүй, кофег ууж дуусгаад талархал илэрхийлбэл түүнийг сайн нөхөр болох, тэвчээртэй, амьдралаа аваад явах чадалтай эр хүн гэж үзнэ. Гэхдээ энэ аргыг ашиглах эсэх нь эхнэр болох хүнээс хамаарах бөгөөд заавал тэгэх ёстой гэсэн журам үгүй.
Туркт өнгөрүүлсэн долоо хоногийн хугацаанд тэдний үйлчилгээ, эх оронч үзлийг бахдаад бараагүй. Дараагийн нийтлэлээр би “сайн хүн” болж явсан газрын сониныг өгүүлнэ.
#Үргэлжлэл бий...