Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх сарын 2-11--ний хооронд Малайзын нийслэл Куала Лампур хотод болох "AFC Solidarity cup" тэмцээний бэлтгэлээ базаахаар урд хөршийг зорилоо.
Манай хөлбөмбөгчид өнгөрөгч долоодугаар сард Гуамд болсон "3үүн азийн аварга шалгаруулах тэмцээн"-ий урьдчилсан шатанд Тайвань, Макао, Умард Марианы арлууд гэсэн гурван улстай өрсөлдсөн. Тэд хэсгээсээ нэг хожил, нэг тэнцээ, нэг хожигдол гэсэн үнэлгээ авснаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжоо алдсан.
Харин энэ жил анх удаагаа зохиогдож буй "Эв нэгдэлийн цом" нэртэй тэмцээнд, шинэ бүрэлдэхүүн, шинэ эрч хүчтэйгээр оролцох гэж байна. Дундаж нас дөнгөж 22.8 байгаа тул манай шигшээ багийн нэгэн үе солигдож байна гэж үзэж болно.
Өнөөдөр Бээжин хотыг зорьсон шигшээ багийн залуус тэндээ 14 хоног бэлтгэл хийж байгаад ирэх сард Малайзыг зорино. "Эв нэгдлийн цом"-д Шри Ланка, Макао, Лаос гэсэн гурван улстай оноолт таарчээ.
Тодруулбал Макаогийн шигшээ багтай арваннэгдүгээр сарын 3-нд, Шри Ланкын шигшээтэй арваннэгдүгээр сарын 6-нд, хэсгийн сүүлийн тоглолтоо мөн сарын 9-ний өдөр Лаосын шигшээ багтай хийх хувуурьтай байна.