Өмнөд Солонгосын технологийн аварга Samsung компанийн Galaxy Note 7 утастай холбоотой асуудлын улмаас 5 тэрбум ам. доллароос илүү алдагдал хүлээж магадгүй гэж Nomura Securities үзжээ.
Утас шатаж, гал авалцах асуудал зогсохгүй байсан учраас компани өнгөрсөн долоо хоногт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүрэн зогсоож байгаа гэдгийг мэдэгдсэн юм.
Брэндийн нэр хүндийг хадгалж үлдэхийн тулд Samsung хэрэглэгчдэд шинээр солих шийдлийг санал болгосон боловч, сольсон утас нь хүртэл шатсан тохиолдол гарснаар үйлдвэрлэлийг зогсоохоос өөр аргагүй болжээ.
Өнгөрсөн лхагва гаригт үйл ажиллагааны ашгийг 2,3 тэрбум ам. доллароор бууруулсан бол, 2017 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд үйл ажиллагааны ашгаас 3,1 тэрбум ам. долларын алдагдал хүлээх тухай баасан гаригт мэдэгдэв.
Nomura Securities-ийн таамаглаж буйгаар Note 7 утасны борлуулалтаас компани 9,5 тэрбум ам. доллар олох байсан бөгөөд өнөөдрөөс 2017 оны сүүл хүртэл хугацаанд компани 5,1 тэрбум ам. долларын алдагдал хүлээнэ гэжээ.
Компанийн хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногийн эхээр найман хувиар унасан юм. Samsung утас яагаад шатах болсон шалтгааны тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын эхээр 2,5 сая бүтээгдэхүүнээ зах зээлээс эргүүлэн татаж, одоо Galaxy S7, S7 Edge утаснуудынхаа борлуулалтыг нэмэгдүүлж, хөдөлгөөнт төхөөрөмжийн бизнесээ тогтворжуулахаар төлөвлөж байна.