Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль лхагва гарагт болно. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 1-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр 23.59 цагт дуусна.
Хэрэв нэр дэвшигчид энэ цагаас хойш сурталчилгаа хийвэл Сонгуулийн тухай хуулийг зөрчсөнд тооцогдох юм. Ийм зөрчлийн гэрч болсон иргэд нэн даруй цагдаагийн байгууллагад хандаарай.
Энэ жилийн сонгуульд ашиглахаар 1765 төрлийн саналын хуудас хэвлүүлжээ. Учир нь тухайн сум, дүүргийн хүн амын тооноос хамаарч, тойрог бүрийн мандатын тоо харилцан адилгүй байна. Орон нутгийн санал авах байруудад ашиглах саналын хуудсуудыг “Мөнхийн үсэг” компанид хэвлүүлэн, хүргүүлж дуусчээ.
Нийслэлд ашиглах саналын хуудсыг “Улаанбаатар принтинг” компанид хэвлэсэн аж.