1992 онд болсон УИХ-ын анх удаагийн сонгуулиар гурван эмэгтэй парламентад суудал авч байсан. Үүнээс хойш энэ тоо өссөөр 2012 оны сонгуулиар анх удаа 10-аас дээш тооны эмэгтэй УИХ-ын гишүүн болсон билээ. Тэгвэл 2016 оны сонгуулиар 13 эмэгтэй төр түшилцэхээр сонгогдсон нь өмнөх рекордоо эвдсэн амжилт байлаа. Монголын улс төр дэх эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж байгаа ч энэ нь эмэгтэй парламентчдын дэлхийн дундаж үзүүлэлт (Дэлхийн банкны тооцоогоор 22.7 хувь)-ээс доогуур хэвээр байна.
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох ёстой. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс 30 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.
УЛС ТӨР ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ЯАГААД НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Улс төр дэх жендэрийн тэгш эрх бол эмэгтэй хүн сайд, дарга болж, эрх мэдэлтэй болох тухай явцуу ойлголт биш. Судлаачдын үзэж буйгаар эмэгтэйчүүд улс төрд тэгш эрхтэйгээр оролцох нь дараах ач холбогдолтой байна. Үүнд:
Хүний эрх: Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, хүйс ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасны дагуу Монгол Улсын иргэд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй төрийн байгууллагад сонгох, сонгогдох тэгш эрхтэй.
Эмэгтэйчүүд нэр дэвших эрхийг нам доторх эрэгтэйчүүдээс гуйж авахад хүрч байна
Хүн амын төлөөлөл: Ардчилсан улсын парламент, орон нутгийн төлөөлөгчид нь хүн амын бүлгүүдийг төлөөлж, ард түмний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй билээ. Тиймээс хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл улс төр, шийдвэр гаргах түвшинд мөн төдий чинээ өндөр байх ёстой юм.
Мэдлэг, чадвараараа эрэгтэйчүүдээс дутахгүй: Үндэсний Статистикийн Хорооны 2013 оны мэдээгээр Монгол Улсын их, дээд сургууль төгсөгчдийн 64.3 гаруй хувь буюу гурван төгсөгч тутмын бараг хоёр нь эмэгтэйчүүд байна.
Төрийн бодлого, үйл ажиллагаа сайжирдаг: Эмэгтэйчүүд улс төрд орсноор бодлого, шийдвэрийг хоёр талын байр сууринаас харах боломж бүрдэж, ингэснээр тэнцвэртэй бодлого хэрэгждэг байна. Дэлхийн банкны судалгаагаар парламент дахь эмэгтэйчүүдийн тоо найман хувиар өсөхөд авлигын түвшин 20 хувиар буурдаг гэсэн байна. Мөн улсынхаа нийт эмэгтэйчүүдийг төлөөлөх тооны эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд очиж ажиллаж байгаа тохиолдолд тус улсын засгийн газар нь илүү хуулийн дагуу, ёс зүйтэй ажилладаг нь олон улсын судалгаагаар харагджээ.
Эмэгтэй лидерүүд нэмэгдсээр байна: Дэлхийн улс төрийн орчинд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо нэмэгдсээр байна. Тухайлбал, Европын хамгийн хүчирхэг гүрэн ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Хиллари Клинтон, Олон Улсын Валютын Сангийн захирал Кристин Лагард, Тайваний ерөнхийлөгч Цай Инвэнь зэргийг дурдаж болох юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭЭЛТЭЙ УЛС ТӨРИЙН ОРЧИНГ БИЙ БОЛГОХ НЬ
Шийдвэр гаргах түвшинд ялангуяа хууль тогтоох дээд байгууллага болон аймаг, нийслэлийн ИТХ-ын хувьд Жендэрийн эрх тэгш байдлын хуульд заасан квотууд хэрэгжиж чадахгүй байна. Хууль эрхзүйн тааламжгүй орчны сацуу эрчүүдийг дээдэлсэн уламжлалт сэтгэлгээ, мөнгө санхүү, нам доторх байр суурь зэрэг олон асуудлаас үүдэн эмэгтэйчүүд улс төрд орж чадахгүй байх тохиолдол элбэг.
Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдон ажиллахад нөлөөлдөг олон хүчин зүйлийн нэг нь сонгуулийн тогтолцоо. Манай улсын хувьд мажоритар тогтолцоотой. Мажоритар тогтолцоонд эмэгтэй нэр дэвшигч тойрогт өрсөлдөж хамгийн олон санал авч сонгогдох нь хүндрэлтэй, боломж бага гэдгийг дэлхийн улс орнуудын туршлага нотолсон.
Тэгвэл сонгуулийн пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоо, мөн холимог тогтолцоонд эмэгтэйчүүд сонгогдох боломж нь мажоритар тогтолцооноос илүү байдаг нь олон орны жишээнээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн пропорциональ тогтолцоотой бол намын жагсаалтаар эмэгтэйчүүдийн сонгогдох боломж нэмэгддэг аж.
Үүний зэрэгцээ нам доторх эмэгтэйчүүдийн байр суурь сул хэвээр байна. Жендерийн шинжээч Д.Энхжаргал “Эмэгтэйчүүд нэр дэвших эрхийг нам доторх эрэгтэйчүүдээс гуйж авахад хүрч байна” гэж хэлж байсан. Тиймээс намууд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, тэднийг чадавхжуулах сургалт, үйл ажиллагааг намын бодлогод тусгах хэрэгтэй.
Гэхдээ эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл бол иргэдийн идэвхтэй оролцоо, сонгогчийн боловсрол юм. Иргэд өөрсдөө ухаалаг шийдвэр гарган, хүйс харгалзалгүй тухайн нэр дэвшигчийн амлалт, чадварыг нь тунгааж саналаа өгснөөр өөрчлөлт гарган, хүйс тэнцвэртэй иргэдийн төлөөлөгчдийг сонгож чадна.
Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, тэдэнд тулгардаг саад бэрхшээлийн тухай “Тэгш боломж” баримтат киног толилуулж байна.