Бичин жилд зуд болдог гэсэн ам дамжсан яриа малчдад төдийгүй монголчуудад сэрэмжлүүлэх дохио өгч байгаа. Гэвч байгалийн үзэгдлийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо одоогоор алга. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх өвөл нэлээд хүйтэн байна хэмээн анхааруулжээ.
Манай улсын хувьд зуд болж болзошгүй гэсэн болгоомжлол байсаар байна. Дэлхий нийтэд "Эль ниньо" гэж томъёолдог байгалийн хэт хүйтрэх үзэгдэл нь хоёр жилийн хэлбэлзлийн нөлөөгөөр өнгөрсөн өвөл тун ч тогтворгүй байжээ. Цаг агаар чийглэг, нэгдүгээр сарыг хүртэл цас бага унаж, богино өвөл болсон.
2016-2017 оны өвөл дэлхий даяар агаарын температур дунджаас сэрүүн байна
Гэвч ирэх өвлийн өнгө өөр байх төлөвтэйг Америкийн Цаг уур судлалын институт “NOAA”-гийн мэргэжилтнүүд хэлэв. Тодруулбал, 2016-2017 оны өвөл дэлхий даяар агаарын температур дунджаас сэрүүн байх аж. Үүний шалтгаан нь "Ла нинья" үзэгдэл.
Энэ нь далайн гадаргуу дахь усны температур халуун бүс орчмын Номхон далайн гадаргуугийн уснаас 0.5-аар бүлээн болох хэвийн бус үзэгдлийг хэлдэг аж. "Ла нинья" үзэгдэл зуны турш ажиглагдсан бөгөөд намар, өвөл үргэлжлэх магадлал нь 75 хувь байна. Энэ нь зүүн зүгт хоёр жилд ажиглагдах хэлбэлзэлтэй хосолсноор ирэх өвлийн зураг өнгөрсөн жилийнхээс өөр болж байгаа юм.
Тодруулбал, бөмбөрцгийн хойд хэсэгт үүсэх хуй салхины эрч зөөлөрнө гэсэн үг. Далайн гадаргуугийн усны температур халах үзэгдэл таван сараас бага хугацаагаар ажиглагдахыг шинжлэх ухаанд "Эль ниньо" гэж нэрлээд буй.
Өнгөрсөн өвөл ойрын хэдэн жил үзэгдээгүй хүчтэй хуй салхи олон удаа дэгдсэн. Үүний улмаас шуурга цастай чийглэг өвөл болсон. Түүнчлэн "Эль ниньо" үзэгдэл тун тогтворгүй байсан нь бөмбөрцгийн хойд бүсийн цаг агаарт хүчтэй нөлөөлсөн хэмээн судлаачид дүгнэв.
Өнгөрсөн жилийн өвлийн их хүйтэн, их цас холын Америк, Европ, тэр дундаа Өмнөд Азийн орнуудыг нөмөрсөн юм. АНУ- ын зүүн эргийн мужуудад цасан шуурга бараг долоо хоног тасралтгүй шуурч, цасны зузаан зарим бүс нутагт 70 см-т хүрч байв. Шуурганаас үүдэлтэй хохирол тухайн үед гурван тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд амиа алдсан хүний тоо бараг 100-д хүрсэн юм. Түүнчлэн Нью- Йорк, Вашингтон хотын зарим гүүр, нүхэн гарц, хурдны замыг тодорхойгүй хугацаагаар хаасан.
Өмнөд Азийн орнуудаас Тайвань хамгийн их хохирол амсаж, 57 хүн осгож амиа алдсан харамсалтай хэргүүд гарч байлаа. Тайваньд нэгдүгээр сард агаарын температур дунджаар 16 градус байдаг. Гэтэл өнгөрсөн жил дөрөв дахин буурч, төвийн халаалтын системгүйгээс үүдэлтэй олон асуудал тулгарсан. Орон гэргүй хүмүүс осгож болзошгүй тул түр хоргодох байранд байрлуулж байв.
Өнгөрсөн жилийн өвөл шиг их цас орохгүй
Хонконгод ч мөн хүйтний эрч чангарч, дунд сургуулиудыг түр хугацаанд хаасан бөгөөд агаарын температур хасах 3.1 градуст хүрснийг хэвлэлүүд мэдээлж байлаа. Хятадын Гуанжоу зэрэг өмнөд хотод цас орсон нь сүүлийн 50 жил тохиогоогүй үзэгдэл болж Бээжинд хасах 17 градус хүрч хүйтэрсэн нь сүүлийн 30 жилийн хамгийн хүйтэн өдрөөр “тодорсон”. Их хүйтэн арлын орныг ч тойроогүй.
Японы төвийн бүс нутгуудад цас орсноос галт тэрэг болон нислэг хойшлогдож, таван хүн амиа алдсан. Түүнчлэн Чежү аралд 12 см цас унасан нь өнгөрсөн 30 гаруй жилд тэмдэглэгдээгүй өөрчлөлт байв. Үүний улмаас нисэх буудлыг түх хааж, 86 мянган жуулчны аяллыг зогсоож, 1100 нислэгийг цуцалсан сүржин үйл явдлууд ар араасаа өрнөснийг та санаж буй биз.
Дэлхийн дулаарал үргэлжилж байгаа энэ цагт өвлийг таамаглахад хариултаас илүү асуулт олон гарч ирнэ. Өнгөрсөн жил "Эль ниньо"-гийн хүч давамгайлсан бол энэ жил "Ла нинья" хүч сулхан ч үргэлжлэх төлөвтэй байгаа. Энгийнээр тайлбарлавал, өнгөрсөн өвөл шиг цас, шуургагүй, цаг агаар харьцангуй тогтуун байна гэсэн үг. Харин хүйтэн уур амьсгалын нөлөө цөөнгүй газарт ажиглагдаж болзошгүй байна.
Ингэхэд далайн усны гадаргуу дахь дулааны температур дээшлэх, доошлох үзэгдэл бидэнд хамаатай юу гэж үү? Энэ нь Сибирээр дамжин бидэнд шууд бусаар нөлөөлдөг юм. Энэ ч утгаараа шууд хамааралтай гэдгийг өнгөрсөн жил Парист болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хуралд оролцохын өмнө цаг уурын өөрчлөлтийг дэлхийг тойрон судалсан сайн дурын эрдэмтэд Монголд ирэхдээ өгүүлсэн билээ.
Г.Сайнзаяа