Америкийн “Harper's Bazaar” сэтгүүлээс 2016 оны "Эрэлхэг эмэгтэй"-г нэрлэсэн бөгөөд энэхүү жагсаалтад анх удаа монгол хүн багтжээ. Дэлхий дахинд 13 настай бүргэдчин охин гэдгээрээ алдартай Н.Айшолпан охин 2016 оны "Эрэлхэг эмэгтэй" жагсаалтад бичигдсэн байна.
"2000 жилийн турш эрчүүд ноёрхсон бүргэдээр ан хийх өвийг өвлөн авсан 13 настай бүргэдчин охин" хэмээн түүнийг тодотгожээ.
Тус сэтгүүлээс жил бүр "Women who dare" буюу "Эрэлхэг эмэгтэй" гэсэн тусгай дугаар гаргадаг бөгөөд энэ жилийн жагсаалтад Н.Айшолпан охиноос гадна АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон, Холливудын алдарт жүжигчин Ума Турман зэрэг олон алдартан багтжээ.
Эх сурвалж: Harper's Bazaar