Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агетлаг (ТИКА), Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгийн дэргэд, 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын анги, сэргээн заслын төв байгуулах төслийг хэрэгжүүлэв.
ТИКА есдүгээр сард барилга угсралтын ажил хийж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход бэлэн боллоо.
Дархан-Уул аймагт 2-5 насны, 7000 хүүхэд бий. Тэдний 56 нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тэдэнд сургуулийн өмнөх боловсрол олгох анги байгаагүй юм. Болосвсролын салбарт тулгамдсан энэ асуудлыг шийдэх зорилгоор цэцэрлэгийн дэргэд сэргээн заслын төв байгуулжээ. Ингэснээр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог хоёр дахь байгууллагын үүдийг нээлээ. Төсөл хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүд ажиллах нөхцөл боломж бүрдэв.
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат төслийн нээлтэд хэлсэн үгэндээ маш богино хугацаанд бидний хүсэлтийг хүлээн авч, төслийг хэрэгжүүлсэн Туркийн ард түмэн, ТИКА-д нийт Дархан хотын хүүхдүүдийн нэрийн өмнөөс болон аймгийн урирдлагуудын өмнөөс талархсанаа илэрхийлэв.