Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн ИТХ-ын сонгуулийн ирцийг 12.00 цагийн байдлаар мэдээллээ. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 16.8 хувь, нийслэлийн хэмжээнд 12 хувь байна.
Энэ нь парламентын сонгуулийн мөн үеийн дүн мэдээтэй харьцуулахад 7-8 хувиар бага байна.
УИХ-ын сонгуулийн өмнө олон ТББ идэвхтэй ажиллаж, иргэдийг сонгуульд оролцохыг уриалан, сонгуультай холбоотой мэдээллийг шуурхай хүргэж байв. Харин орон нутгийн сонгуульд иргэний нийгмийн байгууллагууд төдийлөн анхаарал хандуулагүй тул иргэдэд хангалттай их мэдээлэл хүрээгүй.
Иймд бид иргэдээс сонгуульд саналаа өгөх эсэх, саналаа хаана өгөх тухай мэдээллийг авсан эсэх болон нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөртэй танилцан, сонголтоо хийсэн эсэхийг нь лавласан юм.