Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт 22.00 цагт буюу 3 цаг орчмын дараа дуусна.
Иргэдийн сонгуулийн ирц хангалтгүй байгаа тул дахин сонгууль явуулах, эсэхийг Нийслэлийн сонгуулийн хорооноос лавлав.
Сонгуулийн тухай шинэ хуульд ирц нийт сонгогчдын 50 хувьд хүрээгүй бол дахин санал хураалт явуулахгүй, харин нэмэлт санал хураалтыг долоо хоногийн дотор зохион байгуулна гэж заажээ. Энэ тохиолдолд ирц нь бүрдээгүй сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид нэмэлт сурталчилгаа явуулахгүй. Төрийн албан хаагчдад цалинтай чөлөө олгон, сонгуулийн зохион байгуулалтад ажиллуулж байгаа, саналын хуудсыг дахин хэвлэхгүй тул нэмэлт санхүүжилт гарахгүй гэв. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийт 13.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж байгаа юм.
Гэхдээ нэмэлт санал хураалт явуулснаар сонгуулийн үр дүнг мэдээлэх үйл ажиллагаа сунжрах юм.