Глоб Интернэшнл Төв “Наранбаатар сан”-тай хамтран эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.
Сургалт маргааш 15:00-16:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд болно. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эх сурвалж (шүгэлдэгч)-тай ажиллах, аюулгүй байдлаа хангах талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь сургалтын зорилго юм.
Сургалтыг Нидерландын “Хил хязгааргүй чөлөөт хэвлэл” байгууллагын мэргэжилтэн Марсел Ооменс удирдан явуулна. Тэрээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Их Британийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсад ажиллах хугацаандаа сэтгүүлчдийг мэргэшүүлэх, бодлого боловсруулагч, хууль тогтоогч, шийдвэр гаргагчидтай шүгэлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.
“Хил хязгааргүй чөлөөт хэвлэл” байгууллага Нидерландын Амстердам хотноо байрладаг. Дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэргүүлэгч байгууллагын нэг юм байна.