Япон улс газар нутгийн маргаантай арлуудын асуудлыг шийдэхийн тулд ОХУ-д эдийн засгийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. Даваа гарагт болсон Парламентын хуралдааны үеэр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ “Өөрийн засаглалын үед арлуудыг нэгтгэж, газар нутгийн маргааны шийдвэрлэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Үүнээс гадна Японы Засгийн газрын төлөөлөгч Япон улс ОХУ-тай хамтарсан захиргаа байгуулах хүсэлтэй байгаа гэсэн мэдээллийг няцаасан байна. Владимир Путин болон Шинзо Абэ нар ирэх сард Перуд болох олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр дахин уулзах товтой байгаа юм.
Японы зүгээс Дэлхийн II дайны үед ОХУ-ын захиргаанд орсон Хабомай, Шикотан, Кунашири болон Эторофу гэсэн дөрвөн арлыг бүгдийг нь өөртөө нэгтгэхийг хүсэж байгаагаа мэдэгдэж байжээ. Хэдий тийм боловч шинжээчид Японы тал дөрвөн арлыг бүгдийг нь өөрийн эзэмшилдээ авах бараг боломжгүй гэж үзэж байгаа юм. Харин АНУ Сирийн асуудалтай холбоотойгоор ОХУ-д дахин хориг тавих талаар яригдаж эхлээд байна. Энэ эгзэгтэй үед Япон улс АНУ-ын байр суурьт хэрхэн хандах эсэх нь анхаарал татаж байгаа юм.
Н.Алтан