Орон нутгийн сонгуультай хамт зарим аймгийн ИТХ-ын сонгуулийн дахин санал хураалт явуулсан нь Сүхбаатар аймгийн 3-р тойрог буюу Дарьганга сумын нөхөн сонгууль байлаа.
Тус тойрогт МАН-аас аймгийн намын хорооны дарга, өдгөө аймгийн Засаг даргаар ажиллаж буй З.Энхтөр, АН-аас аймгийн ИТХ-ын дарга асан П.Мөнхжаргал нар нэр дэвшин өрсөлдсөнөөс П.Мөнхжаргал 57 хувь буюу 234 хүний саналаар илүүрхэж, ялалт байгуулжээ.
Ингэснээр орон нутагт АН засагласан аймаг Завхан, Сүхбаатар боллоо.
Тус аймгийн ИТХ 33 мандаттай. Үүнээс МАН 16, АН 16 суудал авсан бөгөөд үлдсэн нэг мандат буюу Дарьганга сумын 3 дугаар тойрогт ялалт байгуулаад байсан МАН-ын нэр дэвшигч хууль зөрчсөн үйлдэл гаргасан учраас шүүхээс орон нутгийн сонгуультай хамт нөхөн сонгууль явуулахаар шийдвэрлэсэн юм.
Энэхүү суудлын маргаанаас болж тус аймгийн ИТХ-ын дарга нь ажлаа хүлээлгэж өгөхгүй, шинээр томилсон гэх Засаг дарга нь хууль бус гэх шүүмжлэл дагуулж шүүхийн шатанд хүрээд байсан бөгөөд захиргааны хэргийн шүүхээс З.Энхтөрийг томилсон шийдвэр хууль бус гэж шийдвэрлээд байсан аж.
Ийнхүү АН засаглах болсноор Засаг даргаар УИХ-д нэр дэвшээд өвдөг шороодсон, тус аймгийг найман жил удирдсан Ж.Батсуурийг дахин томилох магадлалтай болж буй юм байна.
Харин орон нутгийн сонгуульд аймгийн төв буюу Баруун-Урт суманд 31 мандатаас АН 29-ийг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулж, аймгийн хэмжээнд 13 сумаас 7 суманд ялалт байгуулжээ.