Сири болон Украйны асуудлаарх дөрвөн талт уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Герман улсад айлчилсан байна. Эн тэргүүнд Украйн, ОХУ, Герман, Франц улсын Төрийн тэргүүнүүд Украйны энхийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж, харилцан тохиролцоонд хүрсэн байна.
Үүний дараа Сири дэх ОХУ-ын цэргийн оролцооны асуудлыг хөндөн ярилцжээ. Үр дүнд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Хүмүүнлэгийн цувааг ард иргэдэд хүргэх зорилгоор Сири дэх гал зогсоох шийдвэрээ сунгах хүсэлтэй байгаагаа" илэрхийлсэн байна.
Харин дээрх уулзалттай зэрэгцээд Владимир Путиныг эсэргүүцсэн олон зуун хүн Берлин хотноо жагссан байна. Жагсагчид цусанд будагдсан чихмэл бамбаруушуудаар Сирид амиа алдаж байгаа хүүхдүүдийг төлөөлүүлжээ.
Э.Эрдэнэтуяа