УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Үдээс өмнө төсвийн болон эдийн засгийн байнгын хороод хуралдав.
Ирэх оны улсын төсвийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг танилцууллаа.
Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хуулийн дагуу 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөллийн хуулийн төслийг танилцуулж байна.
Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, 2016 оны нэгдсэн төсьвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын зорилтот үзүүлэлтийг баримталсан.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа дараах зарчмыг баримталлаа.
- Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх,
- Гадаад хөрөнгө оруулагчдыг татах,
- Эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-ий өсөлтийг 2017 онд 3 хувь, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх,
- 2020 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх, Төсвийн орлогын суурийг өргөжүүлэх,
- Дунд хугацаанд татварын орчныг тогтвортой байлган, шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэхгүй,
- ЖДҮ-ийг татварын бодлогоор дэмжих,
- Ажил үйлчилгээг бүртгэлжүүлэх,
- Мэдээллийн технологийг татварын харилцаанд түлхүү ашиглах замаар татварын хураалт, хяналт, эрсдэлийн үнэлгээг шуурхай, бодитой, үр дүнтэй, чирэгдэлгүй болгох,
- Оюутолгойн далд уурхайэ бүтээн байгуулалт, ТТ, ТТ-н цахилгаан станц, Гачууртын төслийг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх,
- Засгийн газрын өмч хувьчлалын бодлого боловсруулан, алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигт ажиллагааг дээшлүүлэх,
- Төсвийн урсгал зардлыг төсөөлөхдөө цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг эдийн засгийн нөхцөл байдал, орлогын боломжтой уялдуулах,
- Төсвийн сахилга бат, үр ашгийг сайжруулах,
- Дунд хугацаанд төсвийн үр ашгийг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн чанартай хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх,
- Гадаадын зээл тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд санхүүжилт хийх замаар өсөлтийг дэмжих,
- Өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг дунд хугацаанд бууруулна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоын ДНБ-д эзлэх хувь
- 2017 онд 22.8 хувь,
- 2018 онд 23.4 хувь,
- 2019 онд 22.7 хувь байна.
Нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь
- 2017 онд 32.7 хувь,
- 2018 онд 30.9 хувь,
- 2019 онд 28.2 хувь байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал ДНБ-ий
- 2017 онд 9.9 хувь,
- 2018 онд 7.5 хувь,
- 2019 онд 5.5 хувь байна.
Өнөөгийн үнэ цэнээр тооцсон улсын өрийг 2017-2019 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуураас хэтрүүлэхгүй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагт эхэлнэ.