ОХУ-ын хөдөлмөр эрхлэгчдийн цалингийн хэмжээ есдүгээр сард сүүлийн хоёр жил хагасын хамгийн өндөр хурдаар өсчээ. Тодруулбал тус улсад өнгөрсөн сард ажиллагсдын цалин 2.8 хувиар өссөн гэж ОХУ-ын Статистикийн газраас мэдээллээ. Үүнээс гадна газрын тосны ханш сэргэх хандлагатай болсноор рублийн ханш чангарч эхэлсэн байна.
Энэ нь цаашид ОХУ-д худалдан авах чадвар сайжрах нөхцөлийг бүрдүүлж байна гэж шинжээчид үзэж байгаа аж. Хэдий тийм боловч ОХУ-ын Төв банкны зүгээс хэрэглээний үнийн индексийн өсөлт 31 сар дараалан удааширч байгааг мэдээллээ. Энэ нь бодлогын хүүд яаран өөрчлөлт оруулах нь саад учруулж байгаа юм.
Учир нь бодлогын хүүг нэмэгдүүлэх нь дундаж давхаргын худалдан авах чадварт сөрөг нөлөө их үзүүлдэг учраас эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. Эдгээр мэдээллээс гадна ОХУ-ын III улирлын дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн дүнгээрээ 0.5 хувиар буурсан байх магадлалтай байгааг “Capital Economics” байгууллагаас мэдээлжээ.
Н.Алтан