Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын туялзуур сэлэмний холбоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд МХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр, ОХУ-ын нэрт дасгалжуулагч Александр Ровнягин нарын албаны хүмүүс оролцлоо.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир “Спортын салбарт магадгүй анх удаа спортын холбоод хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байгаа болов уу. Монголын туялзуур сэлэмний холбоог байгууллагын менежмент, соёлын талаараа өндөр төвшинд зохион байгуулалттай яваа гэж дүгнэдэг. Монголын хөлбөмбөгийн холбоо удирдлага, хууль эрхзүй, тэмцээн уралдаан гээд олон зүйлд шинэчлэл хийж олон улсын холбооны дүрмийн дагуу ажиллаж нэг жил зургаан сар болж байна. Энэхүү санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурснаар хоёр холбоо маркетинг, менежмент гээд олон зүйл хамтарч ажиллана” гэв.
Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр хоёр холбоо хамтарч менежмент, маркетинг, хүний нөөц, техник дэд бүтэц зэрэг бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх болно. Ялангуяа манай хоёр холбооны хувьд улсын төсвөөс ямар нэгэн санхүүжилт авдаггүй байгаа. Иймд холбооны маркетинг, хөрөнгө босгох чиглэлээр санал солилцож хамтарч ажиллана гэдгийг онцоллоо.