СЕХ хэвлэлийн бага хурал зарлав.
Сонгуулийн тухай хуульд зааснаар сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн мэдээг СЕХ нэгтгэхгүй, өргөн барихгүй юм байна. Харин сум, дүүргийн Сонгуулийн хороо тав хоногт багтаан тухайн сум, дүүргийнхээ ИТХ-д өргөн барина. Үүнээс хойш долоо хоногийн дотор нийтэд өргөн барих хуулийн заалт бий аж. Учир нь сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах, дээд шатны сонгуулийн байгууллага нь сум, дүүргийн ИТХ байна гэж хуульд заажээ. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг хүлээсэн байна.
Гэхдээ СЕХ аль болох хурдан олон нийтэд сонгуулийн ирц болон ялалт байгуулсан улс төрийн намыг зарлах нь зүйтэй гэсэн зөвлөгөөг өгч байгаа аж.
Санал хураалт дууссан байтал яагаад одоог хүртэл эцсийн дүн гарахгүй байгааг сэтгүүлчид хамгийн түрүүнд лавлаж байв. Нэмэлт санал хураалт явуулах тул санал хураалт дуусаагүй гэж СЕХ үзэж байна.
Энэ ням гарагт нэмэлт санал хураалт болно. Саналаа өгөөгүй сонгогчид энэ өдөр саналаа өгөх юм.
Нийт 1765 сонгуулийн тойрог байгуулсан. Үүний 135-д тойрогт нэмэлт санал хураалт болно. Үүний 57 нь аймгууд дахь тойрог юм. Хөдөөд хүн амын тоо бага тул нэг баг нэг тойрог болсон юм.
Сонгогчдын нэрийн жагсаалтад ямар нэг нэмэлт өөрчлөлт оруулахгүй юм.
№ | Дүүрэг | Нийт тойргийн тоо | Үүнээс ирц хүрсэн | Ирц хүрээгүй | Ирц хүрээгүй тойргийн дугаар | Нэмэлт санал хураалт явуулах САБ-ны тоо |
1 | Сүхбаатар | 20 | 15 | 5 | 1, 3, 9, 10, 11 | 9 |
2 | Хан-Уул | 16 | 11 | 5 | 2, 3, 4, 11, 15 | 14 |
3 | Баянгол | 23 | 15 | 8 | 1, 3-7, 10, 20 | 17 |
4 | Баянзүрх | 28 | 4 | 24 | 2-5, 7-12, 14, 16-22 | 71 |
5 | Чингэлтэй | 19 | 4 | 15 | 4,5, 7-19 | 39 |
6 | Сонгинохайрхан | 32 | 11 | 21 | 1-5, 7, 9, 11, 13, 17-19, 21-26, 28, 29, 31 | 61 |
7 | Багануур | 5 | 4 | 1 | 5 | 2 |
8 | Налайх | 7 | 7 | 0 | ||
9 | Багахангай | 2 | 2 | 0 | ||
Нийт дүн | 152 | 73 | 79 | 213 |