Герман улсын буцалтгүй тусламжаар цэргийн "Вольф" бенз загварын автомашинуудыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яам дээр өнөөдөр боллоо.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппел, Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улс, ХБНГУ нь 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоож, хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа 1993 оноос эхэлжээ. Хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Исламын бүгд найрамдах Афганистан Улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд 2009 оноос эхлэн хамтран үүрэг гүйцэтгэж байна. ХБНГУ нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд 2006 оноос өнөөг хүртэл нийт 1,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий материаллаг тусламжийг үзүүлсэн байна.
Энэхүү автомашинуудыг Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадамжийг дээшлүүлэх, ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулилалт, дадлагад ашиглахаар төлөвлөж байгаа аж.