Сири дэх сөргөлдөгч талыг эвлэрүүлэх Оросын төвөөс ОХУ-ын Батлан хамгаалахын цахим хуудсаар дамжуулан Сирийн Алеппо хотын хойд хэсэгт байрлах Кастелло замаар иргэдийг нүүлгэн шилжүүлж буй бичлэгийг хяналтын камераар авч дамжуулсан байна.
Зэвсэгт дайчдын байрлах газраас “хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гүүр” гэгдэх уг зам нь зэвсэгт дайчдын байрлаж буй газраас 200 метрийн зайд байрлах аж. Бустан аль-Каср дүүргээс энгийн иргэдийг шилжүүлэх ажлыг эхлүүлэхээс өмнө тус газарт өглөө эрт зургаан удаа мина тэсэрчээ.
Кастелло замаар дамжин Машрака хэмээх нэвтрэх цэг хүрэх замд дөрвөн талаас нь камер суурилуулсан байдаг аж. Мөн бичлэг хийхдээ дроныг ашигласан байна. Тус замаар орж гарч буй тээврийн хэрэгсэл болоод газар дээр нь болж үйл явдлыг ийн харуулжээ.
Орон нутгийн цагаар өглөөний найман цагаас 19 цаг хүртэлх бичлэгийг ийн харуулахаар төлөвлөжээ. Энэхүү замыг ашиглан энгийн иргэд болон бөмбөгдөлтөд нэрвэгдсэн бүсээс өвчтөн, шархагдагсдыг нүүлгэн шилжүүлдэг байна.
Мөн дүрвэгсдийг хүлээн авах тусгай цэгүүдэд тусгай түр орогнох байр байх бөгөөд халуун унд усаар хангадаг аж. Алеппо хотын хойд нутагт хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх найман коридор бүхий ийм зам байдаг байна.
Эх сурвалж: Интерфакс