2015 оны ICT Expo үзэсгэлэнд оролцсон компаниудаас хамгийн их анхаарал татсан нь “Dream Positive” байв. Тухайн үед гурван найзын үүсгэн байгуулсан компани “Dream Rewards” хэмээх аппликейшнийг танилцуулсан юм.
Андроид хувилбар нь гараад удаагүй байсан аппликейшн өнөөдөр 8300+ удаа татагдсан, iOS хувилбар нь гарчихсан, Энэтхэгийн тэрбумтнаас хөрөнгө оруулалт авч чадсан нэг сая ам. долларын үнэлгээтэй гарааны бизнес болжээ.
Жаран жилийн түүхтэй Энэтхэгийн үл хөдлөх хөрөнгийн салбарын том тоглогч Бакери группийн ерөнхийлөгч Паван Бакери тэдэнд хөрөнгө оруулсан юм. Монголын хэд хэдэн компанид хөрөнгө оруулж байсан тэрээр анх удаа Монгол гарааны бизнесийн компанид хөрөнгө оруулсан нь энэ.
Өнгөрсөн сард Монголд ирж, компанийн залуустай уулзах үеэрээ тэрээр бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.
Та Dream Positive-ын залуустай уулзахаар хоёр дахь удаагаа ирлээ, үйл явц хэр байна?
-Сүүлийн хэдэн сарын хугацаанд тун амжилттай явж байна. Олон зүйлийг амжуулсан. Андроид хувилбарыг татсан тоо 8000 давсан. Саяхан iOS хувилбар нь гарчихлаа. Ер нь амжилттай байна, би энэ компанид тун их найдаж байгаа.
Та өмнө нь Монголд хөрөнгө оруулж байсан гэж сонссон?
-Тийм ээ, гэхдээ амжилт муутай л байна. Гол нь миний өмнө нь хөрөнгө оруулж байсан компаниуд гарааны бизнес биш уламжлалт бизнес эрхлэгчид байсан. Үл хөдлөх хөрөнгө, уул уурхай гээд. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор уламжлалт бизнес эрхлэгчид хямрах болсон.
Харин Dream Positive компани бол миний хөрөнгө оруулсан анхны Монгол гарааны бизнес. Цахиурын хөндийд өмнө нь хөрөнгө оруулж байсан удаатай.
Жишээлбэл?
-Цахим хэлбэрээр голфийн хичээл заадаг платформ хөгжүүлсэн залууст хөрөнгө оруулсан. Тэд одоо сагсан бөмбөгийн хичээлийг багтаахаар ажиллаж байгаа. Гар утас, таблетаа ашиглаад дэлхийн хаана ч байсан, хүссэн үедээ дасгалжуулагчтайгаа холбогдоод хичээлээ заалгана.
Монгол шиг улсад дасгалжуулагч нь ирж амьдраад, хичээл заана гэвэл өртөг өндөртэй, тэгээд хүн бүр ийм эрс тэс уур амьсгалтай газарт амьдарч чадахгүй. Харин энэ платформын ачаар дэлхийн шилдэг дасгалжуулагчаар хичээл заалгана. Орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр.
Та өөрөө гарааны бизнес эхлүүлж байсан уу?
-Яг гар бие оролцож, үүсгэн байгуулсан гурван гарааны бизнес бий. Z Axis Unmanned Machines Private гээд дрон хөгжүүлж буй компани байна. Гэхдээ сонирхогчдод зориулсан биш. Батлан хамгаалах салбар, онцгой байдлын албаныхан, уул уурхайн компаниудад зориулсан 50-100 мянган ам. долларын үнэтэй дрон үйлдвэрлэдэг.
Нөгөө нэг нь VR технологид суурилсан “VRindies.com” гээд платформ. Үүнийгээ бид VR аппликейшний хувьд Amazon болох байх гэж бодож байгаа. Энд хөгжүүлэгч нарт бүтээгдэхүүнээ байршуулж, хүмүүс хүссэн аппликейшнээ татаж ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн. Одоогоор үнэ төлбөргүй, гэхдээ цаашид бид мөнгө олдог болгоно.
Dream Positive компанийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
-Гарааны бизнесийн хувьд, энэ залуусын хөгжүүлж буй бүтээгдэхүүний хувьд ч тэр дэлхийн энэ хэсэгт цоо шинэ зүйл. Гэхдээ Монгол улсын хүн амын дийлэнх нь залуус учраас амжилттай ирээдүй хүлээж байгаа гэж бодож байна.
Тийм учраас бид боломж нь бүрдэхээр мобайл төлбөрийн системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна
Жишээлбэл Монголын гар утас хэрэглэгчдийн 25 хувь нь ашигладаг iOS үйлдлийн системд зориулсан хувилбар гаргасан нь хэрэглэгчийнхээ тоог нэмэх давуу талтай. Тиймээс бид Dream Rewards аппликейшнээс гадна мобайл төлбөрийн системийг бүтээхээр төлөвлөж байна.
Барууны орнуудад гар утсаа ашиглан төлбөр хийдэг систем аль хэдийнэ нэвтэрчихлээ. Ийм төрлийн системийн давуу тал нь хэрэглэгч байнга бэлэн мөнгө авч явах шаардлагагүй, өдөр тутмын хэрэглээ болсон гар утас байхад л хангалттай.
Бэлэн мөнгөний асуудал их ярвигтай шүү дээ. Террористуудыг санхүүжүүлэхээс эхлээд сөрөг тал их бий. Харин төлбөрийн системийг цахим хэлбэрт, бүр хялбараар мобайл болгосноор засгийн газарт ч ашигтай.
Нэгдүгээрт бэлэн мөнгөтэй адил татвараас зугтах боломжгүй. Хоёрдугаарт хэнээс, хэн рүү илгээж байгаа гэдгийг нь бүгдийг хянах боломжтой. Бэлэн мөнгөний хэрэглээ их байснаас болоод эдийн засаг өсдөггүй.
ОХУ, Энэтхэг, Монгол, Бразил гээд орнуудаар жишээ авахад эдийн засаг нь өргөжиж байгаа боловч 30-40 хувь нь далд хэлбэртэй байсаар байна. Хэрвээ энэ их мөнгөний урсгалыг гаргаад ирэх юм бол эргээд ард иргэдийн хөрөнгө нэмэгдэнэ. Эдийн засаг бүхлээрээ өөр төрхтэй болно.
Дээрээс нь бэлэн мөнгө ашиглана гэдэг зардал ихтэй. Бэлэн мөнгийг тоолох хэрэгтэй, хэвлэх хэрэгтэй, хэсэг хугацааны дараа ашиглах аргагүй болно, тэгээд дахиад л хэвлэнэ, холограмм гэх мэт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлагатай.
Харин бүх зүйлийг онлайн хувилбарт шилжүүлснээр мөнгөний урсгалыг хянах, зардлыг нь бууруулахаас гадна хугацаа хэмнэнэ. Тийм учраас бид боломж нь бүрдэхээр мобайл төлбөрийн системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Dream Pay, Dream Wallet ч гэдэг юм уу, тийм нэртэй байх болов уу.
Монгол жижиг зах зээл шүү дээ, Dream Rewards аппликейшн ашиг олох уу?
-Үнэн л дээ. Монголын зах зээл жижиг. Гэхдээ Монголын зах зээл “Онгон” хэвээрээ байна. Хүн ам өсөж байна. Тэгээд ч хүн амын дийлэнх нь залуус. Нийт Монголчуудын 70 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байгаа гэж үзээд, залуусыг нь тооцвол 3,1 сая хүн амын бараг тал нь бидний хувьд боломжит зах зээл гэсэн үг.
Түүнчлэн зах зээл жижиг байна гэдэг эргээд том компаниудын анхаарлаас хол байдаг болж таарна. Том компаниуд том зах зээл сонирхож байхад бид өөр зах зээлд хөрөнгө оруулна. Ингээд зөвхөн Монгол гэлтгүй, соёлын хувьд ойролцоо, хөрш зэргэлдээ орнуудын зах зээлд гарах боломж бас бий.
Тэгэхээр өөр зах зээлд гарах эхлэл нь Монгол болж таарах нь?
-Яг тийм. Энд бид үндсийг нь тавьж байна. Ирэх хоёр, гурван жилийн хугацаанд бид зах зээлээ судалж, яаж хөгжүүлэх ёстой гэдгээ мэдсэний дараа бүс нутгийн өөр зах зээлд бүтээгдэхүүнээ гаргана гэж бодож байгаа.
Тэгвэл илүү том зах зээлд гаргах төлөвлөгөө бий юу?
-Том зах зээлд гаргана гэдэг их хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн үг. Хэрвээ Төв азид амжилттай байгаад, хагас сая хэрэглэгч татаад авчихсан, эсвэл хагас сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон тохиолдолд бол өөр томоохон зах зээл рүү орох талаар бодож болох юм. Учир нь тийм олон хэрэглэгчтэй болсон тохиолдолд бид хангалттай ашиг олдог болно.
Dream Positive-ийг үүсгэн байгуулагчдын талаар?
-Тэд залуу байна. Идэвх санаачлагатай, хөдөлмөрч залуус. Гарааны бизнес эхлүүлсэн бол хоногийн 24 цагийг бүхэлд нь бизнестээ зарцуулдаг. Амьсгал бүр нь бизнесийнхээ төлөө байснаар амжилтад хүрдэг. Энэ залуус ч гэсэн тэгж байна.