Японд нэрийн брэндээ гаргасан загвар зохион бүтээгч Б.Явууцагаан өнөөдөр “Yavuu SS17” нэртэй загварын шоугаа хийх гэж байна.
Түүний загваруудад энгийн хэрнээ чамин тансаг, классик хэв маяг давамгайлах бөгөөд олон улсад нийцсэн өндөр технологиор Японы үндэсний хувцас болох кимоногийн материалаар өдөр тутмын тансаг хувцаснууд зохион бүтээдэг билээ.
Тэрбээр Пабло Пикассогийн бүтээлээс санаа авч загваруудаа гаргаж байсан бөгөөд Японы Токио хотын Шинжикү, Шибуяа дүүргийн тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдэд улирлын болон кимоно цуглуулгаа худалдаалж байжээ.
Түүний загварын шоу өнөөдөр 19:00 цагт Шангри-Ла зочид буудлын Grand Ballroom-д болно.