Японы тулааны урлагийн “Ганрюүжима” холбооноос аравдугаар сарын 21-нд Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна.
Токио хотын “Ёоёоги” цогцолборт болох Азийн шилдэг найман тамирчны тулаанд жүдо, самбо, гардан болон холимог тулааны мастер Хүүхэнхүүгийн Амартүвшин урилгаар оролцоно.
Манай тамирчны эхний учраа нь ОХУ-ын Игорь Пермин. Өрсөлдөгч нь ОХУ-ын байлдааны болон гардан тулааны аварга, күдогийн 2015 оны аварга юм байна.
Х.Амартүвшин энэхүү тулааны талаар "Өвөрмөц сонирхолтой тэмцээн болно. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тулаанчдыг урин дуудаж хүч чадлыг нь сорьдог. Жүдо, сүмо, кикбокс, гардан тулааныг нэгтгэж сүмогийн дэвжээнд тулалдахаараа их сонирхолтой санагдаж байна" гэжээ.
Гэрэл зургийг Ч.Ганбат