УИХ-ын чуулганы өчигдрийн /2016.10.20/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав. Тэрээр “Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг боловсруулсан" гэв.
2017-2019 онд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг жилийн 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьсныг дурдав.
Мөн улсын өрийн зохистой удирдлага, төрийн төлөвлөлтийг макро түвшний бодлого, зорилттой нийцүүлэхээс өмнө гадаад зээлийн төлбөрийн хугацаа болж, хүндрэл үүсэхээр байгаа. Макро эдийн засгийн бодлогод шаардлагатай тохиргоог хийлгүй хугацаа алдсанаас гадаад валютын нөөц, валютын ханшид дарамт учирсан орчинд мөнгөний бодлогын үндсэн зорилтыг дунд хугацаанд 2017-2019 онд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг жилийн 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьсныг дурьдав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд ипотекийн зээл, ханш, нөөц, мөнгөний бодлого болон төсвийн бодлогын уялдаа, Монгол Улсын ОУВС-тай хамтрах зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авлаа.
Төслийг дэмжсэн болон дэмжээгүй тус бүр гурван гишүүн үг хэлсний дараа санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 /ирц 72.4%/ гишүүний 40 нь /72.7%/ дэмжсэнээр төслийг Эдийн засгийн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.