Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хорооллын айл өрхүүд дулааны шугамд холбогдлоо.
Өөрөөр хэлбэл дулааны шугам сүлжээний дулаан хуваарилах төвийг ашиглалтад орсон байна. Ингэснээр тус хорооллын айл өрхүүд 100 хувь дулаанд холбогдож байгаа юм.
Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хорооллын ажлыг анх 2013 оноос төлөвлөн төслийн ажлыг эхлүүлсэн юм.
Бурхантхясаат ХХК нь Дархан сумын 25 дугаар хорооллын 251 айлын амины орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний ажлыг 2014-2016 онд хийж гүйцэтгэлээ.
Энэ ажлын хүрээнд цэвэр усны төв шугам, халаалтын төв шугам, ариутгах татуургын шугам хоолой, хорооллын шугам хоолойн ажлуудыг хийсэн байна.
Өнөөдрийн байдлаар хорооллын цахилгаан хангамж болон гадна гэрэлтүүлгийг хийжээ.
Дулаан хуваарилах төвийн барилга болон барилга угсралтын ажилд 300 гаруй сая төгрөгийг зарцуулсан аж.