Одоогоос таван жилийн өмнө аравдугаар сарын 20-ны өдөр Ливийн дарангуйлагч М.Каддафи босогчдынхоо гарт зэрлэгээр амиа алдсан билээ.
Тус улсын сөрөг хүчин болох Үндэсний шилжилтийн зөвлөл төрийн эрхийг 42 жил барьсан хурандаагаа ийн хөнөөснөөр Ливийн Жамахири улс үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Талийгаач өөрөө энэ нэрийг анх тунхаглаж байжээ.
Дөч гаруй жил оршин тогтносон Ливи Жамахири улсын түүх М.Каддафигийн үхлээр ийн эцэс болсон гэж хэлж болох юм. Талийгаачийн дараа Ливи нь улс төрийн хувьд үндсэндээ ганхаж, үгүй болсон гэх.
Арабын орнуудад XXI зуунд өрнөсөн иргэний дайны эхлэл зэрвэс харахад шалихгүй шалтгаанаас үүдэлтэй мэт. Энэ нь 2010 он. Анхны эсэргүүцлийн давалгаа Тунист өрнөж байлаа.
Жимсний худалдаачин Мухаммед Буазизи гэх залуу авилгалд идэгдсэн цагдаа нар болон түшмэдийг эсэргүүцэн өөрийгөө зулын гол болгосон нь өнөөгийн Арабын хаврын хувьсгал эхэлсэн түүхтэй. Гэвч залуу тухайн үед энэхүү үйлдлээрээ Ойрхи-Дорнодод хувьсгал өрнөх эхлэлийг тавина гэж санаагүй нь мэдээж.
Тунис, Египетэд хувьсгал гарч ийнхүү Арабын хавар Ливи улсыг ч тойрсонгүй. 2011 оны хоёрдугаар сарын 15-нд тус улсын Бенгази хотноо хүний эрхийг хамгаалагч Фтахи Тербилийг баривчилсан юм. Түүнээс хэд хоногийн дараа Ф.Тербилийг суллахыг шаардсан олныг хамарсан жагсаал улс даяар өрнөх болжээ. Мөн Ливийн сөрөг хүчнийхэн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болсон аж. Улмаар хэдэн долоо хоногийн дараа зэвсэгт мөргөлдөөн иргэний дайн болж хувирчээ.
М.Каддафи радио, телевизээр ард иргэддээ хандан үг хэлж, сөрөг хүчнийхнийг устгахыг уриалж байв.
Дашрамд хэлэхэд, энэ үйл явдлаас нэг сарын өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улс руу цэргийн хүчээ илгээх тогтоолыг баталсан байдаг. Ингээд гуравдугаар сарын 19-нд Францын зэвсэгт хүчнийхэн тус улсыг агаараас довтолсон юм.
Хэдэн цагийн дараа Америк, Английн нисэх онгоцууд Ливийн агаарт эргэлдэж нислэггүй бүсийг бий болгосон гэдэг. Улмаар М.Каддафийн цэргүүдийг агаараас бөмбөгдөх болсон.
Ливид тухайн үед өрнөсөн нөхцөл байдлын талаар ОХУ-ын Ойрхи-Дорнодын хүрээлэнгийн захирал Е.Сатановский онцлохдоо “Тухайн үед барууныхан Ливид тусгай ажиллагааг явуулахыг ОХУ чимээгүй хүлээн зөвшөөрсөн нь Оросын хувьд “бүдүүлэг” алдаа байсан” гэв.
Ливийн удирдагч М.Каддафиг “хөнөөх захиалга”-ыг Саудын Араб, Катарын тал өгсөн гэдэг. Е.Сатановскийн үзэж буйгаар тус улсад дайн эхлүүлэх гол сэжүүр нь газрын тосны төлөөх тэмцэл гэв. Учир нь Катар, Саудын Араб нь мөн газрын тосны олборлолтоороо Ойрхи-Дорноддоо тэргүүлэгч орнуудын тоонд зүй ёсоор орно. Тиймээс ч тэдний лоббидсон тоглолт гэж хэлж болох аж.
М.Каддафи 1970 онд Ливийн Жамахири буюу шинэхэн улсыг бүтээн байгуулсан гэдэг. Тэрээр социалист-шинэчлэгч байсан бөгөөд анархистуудын үзлийг шингээж, уламжлалт исламын шашин дээр суурилсан шинэхэн улсыг бүтээсэн нь энэ.
М.Каддафи ч ийм улс байгуулж чадсандаа олон жил итгэж явжээ. Тэрээр “Дэлхийн гуравдагч онол”-ынх нь бодит жишээ нь Жамахири юм” гэж онцолж байлаа. Энэ нь социализм, капитализмаас ялгаатай аж.
Үүний зэрэгцээ тус улсыг хөгжүүлэхэд газрын тосны олборлолт ч чухал үүрэг гүйцэтгэж байв. Тэрбээр 1969 онд төрийн эрхэнд гарангуутаа нефтийн салбарыг төрийн өмчит болгосон аж.
2011 онд олон улсын эвслийнхэн М.Каддафийн дэглэмийг унагаах үед тэрбээр нийслэл Триполийг орхиж, төрөлх хот Сиртийг зорьсон юм.
Гэвч босогчид хотыг бүслэх үеэрээ М.Каддафи зугтахыг оролджээ. Гэсэн хэдий ч түүний сууж явсан машин бөмбөгдөлтөд өртөж, босогчдод олзлогдсон юм.
Цусандаа хутгалдсан түүнийг босогчид хэдэн цагаар аймшигтайгаар тамлаж байгаа болон цогцосных нь дэргэд бүжиглэж буй босогчдын зэрлэг балмад үйлдлийг олон улсын зүгээс хурц шүүмжилж байв.
М.Каддафийн үхэлтэй холбоотой хэргийг эдүгээ ч мөрдөөгүй байдаг. Тухайн үед Үндэсний шилжилтийн зөвлөлөөс ч М.Каддафиг баривчилсан босогчид түүнийг санаатайгаар алсан гэх хувилбарыг үгүйсгэсээр ирсэн.
Учир нь тэд М.Каддафиг Засгийн газрын цэргүүд болон босогчдын хоорондох буудалцааны үеэр амиа алдсан гэж мэдүүлсээр байдаг.
Исламын шашны зан үйлийг үл харгалзан түүнийг нас барсны дараа түүнийг хүү Муатасимын цогцынх нь хамт Мисурат хотын худалдааны төвийн хөлдөөх өрөөнд байршуулж, олон нийтийн үзмэр болгожээ.
Түүнээс хэд хоногийн дараа Ливийн цөлд дарангуйлагчаа оршуулсан гэдэг. Гэхдээ өдгөө ч тэрээр хаана булшлагдсан нь тодорхой бус. Шинэ эрх баригчдын зүгээс түүнийг оршуулсан газар нь М.Каддафиг дэмжигчдийнх нь мөргөлийн газар болж хувирах вий гэсэн айдастай байдаг аж.
М.Каддафи нас барсны дараа Ливийн дайн эдүгээ ч үргэлжилсээр байгаа. 2012 онд Ливийг сөрөг хүчнээс бүрдсэн Бүх нийтийн Үндэсний конгресс удирдах болсон. Барууныхны дэмжлэгийг хүлээдэг тус байгууллага нь өдрөөс өдөрт идэвхжээд буй радикал исламын бүлэглэлийнхэнтэй тэмцэхэд хүч хүрэхгүй байгаа аж.
2013 онд Бүх нийтийн Үндэсний конгресс шариатын хуулийг мөрдөх болсон. Хоёр жилийн хугацаанд тус байгууллага дорвитой арга хэмжээ авч чадаагүй аж. 2014 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тулҮндэсний конгресс энэхүү хугацааг дахин нэг жилээр сунгасан. Конгрессийн уг шийдвэрт ливичууд бухимдлаа илэрхийлэх болсон. Мөн радикаль бүлэглэл үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж иржээ.
Сөрөг хүчнийхнийг Халиф Хафтар тэргүүлэх болсноор парламент нь хоёр хуваагдах болсон байна. Тэрээр урьд нь Бүх нийтийн Үндэсний конгрессийг дэмждэг нэгэн байв. Эдүгээ тус улс хоёр парламент, гурван засгийн газартай аж. Нийслэл Триполид Иргэний Засгийн газар, Тобрук хотноо Цэргийн Засгийн газар , Бенгазид шурагийн Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Шурагийн Засгийн газар нь “Исламын улс” бүлэглэлийг дэмжигчид юм байна.
Ливийн улсын эдийн засгийн гол салбар нь байсан газрын тосны олборлолт эдүгээ дөрвөн дахин уначихаад байгаа аж. Радикаль бүлэглэл улам идэвхжсээр байгаа. Мөн Америкийн цэргийн нисэх хүчнийхэн эдүгээ ч Ливид агаараас цохилт өгсөөр.
Ливийн иргэд хямралын хүнд үеийг даван туулж байгаа. Учир нь Ливи нь тусгаар тогтнол гэсэн статус нь алдагдчихаад байна. Үндэсний хэмжээний хямрал нь бүс нутгийн хэмжээнд хүрээд буй. Ойрхи-Дорнодын хамгийн тогтворгүй улс болон хувирчээ. Гэсэн хэдий ч тус улс байгалийн асар их нөөцтэй орон хэвээр тооцогдсоор байна.
НҮБ-ын зүгээс тус улсыг нэгтгэх тал дээр хүчин чармайж байгаа ч дорвитой үр дүнд хүрч чадаагүй. Тиймээс тус улсыг сэргээх үйл явцад Арабын бусад орон нэгдэх шаардлагатай болчихоод байгааг олон улсын ажиглагчид онцолж байна.