Зууны манлай дуучин гэдгээ батлах олон рекордыг тэр тогтоожээ. Тэр бол Монголын шоу бизнесийн түүхийг шинээр бичсэн, шилдэг нь байж чадсан ганцхан тод жишээ юм.
-Анх “Аргагүй амраг” концертоо 20 ам.доллараар тоглож байхад заал дүүрэн үзэгч байсныг бид мэднэ.
-“Зүүдний говь” анхны цомог гарсан даруйдаа маш олон хувиар борлогдож, CD shop олны хөлд дарагдаж байсныг та бид одоо ч мартаагүй.
-Германаас ирээд удаагүй байхдаа ярилцлагаа сая төгрөгөөр үнэлж байсан “үнэтэй” дуучин.
-Монголоос анх удаа Сингапурт хоолойны бичлэгт орж, CD-гээ бичүүлсэн дуучин болж байв.
-1993-онд Казакстанд зохиогдсон дэлхийн 22 орны дуучин оролцсон “Азийн дуу хоолой” наадмаас гранпри шагнал хүртсэн нь монголчуудыг бахдуулсан үйл явдал болж байв.
-Хамтлаг, дуучдын тоглолтын давтамж ойртсон энэ үед Б.Сарантуяагийн тайлан тоглолт хэзээд үнэ цэнэтэй, үзэгч дүүрэн, хүлээлт үүсгэж чаддаг. Мөн түүнийг дээдсийн дуучин гэж хэлдэг нь оргүй биш. Учир нь Монголын улс төр, бизнес, урлагийн “луухгар”-ууд л МУГЖ Б.Сарантуяагийн тоглолтонд саатдаг. Энэ нь түүний хэр чансаатай дуучин болохыг бэлхнээ батална.
-“Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг Монголын уран бүтээлчид анх удаа эх хэлээрээ “амилуулах”-д зууны манлай дуучин Б.Сарантуяа оролцож байв.
-Жил бүр төрсөн өдрөө фэнүүдтэйгээ хамт тэмдэглэдэг цорын ганц дуучин. Тоглолтын үеэр тэр 4-р сарын 20-нд төрсөн бүх хүнд бэлэг гардуулдаг.
-Дуу бүхэн нь үеийн үед эгшиглэж, хүмүүсийн сэтгэлээс хэзээ ч хальдаггүй, цээжнээс гардаггүй.
-Тайзнаа “амьдарсан” 30 жилийн ойн тоглолтонд үе, үеийн шилдэг уран бүтээлчид цуглана. Энэ бол ховор тохиол бөгөөд түүнээс өөр уран бүтээлч “Харанга”, “Хурд”, “Никитон”-ыг нэг дор цуглуулсан нь үгүй.