Онцгой байдлын албаны албан хаагчдын хүүхдүүдийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир спортын хорооноос “Гар бөмбөгийн” үнэ төлбөргүй дугуйланд хичээллүүлэх гэж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хичээлийг тус спорт хорооны тамирчин, волейболын спортын мастер, Лигийн Шилдэг тоглогч Э.Батхүү удирдан явуулах юм.
Сургалтад 10-15 насны хүүхдүүд хамрагдах бөгөөд “Аврагч” спортын хорооны зааланд пүрэв гаригт 09:00-11:00, баасан гаригт 13:30-15:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна.
Энэхүү сургалтыг Хүүхдүүдийн дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, тэдний чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлж хөдөлгөөний эвсэлтэй болгох, ирээдүйн шилдэг тамирчин бэлтгэх зорилгоор хичүүллүүлж байгаа ажээ.