Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн ирц хүрээгүй тойргуудад нэмэлт санал хураалт өчигдөр явуулсан.
Аравдугаар сарын 19-нд болсон санал хураалтаар ирц 50 хувьдаа хүрээгүй 79 хороонд нэмэлт санал хураалт явуулахаар болсон билээ. Ингэхдээ саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.
Нэмэлт санал хураалт өчигдрийн 17.00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 53.3 хувьд хүрсэн байна.
Тэр дундаа таван дүүрэгт сонгогчдын ирц 50 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл 17.00 цагийн байдлаар нийт 45949 иргэн нэмэлт санал хураалтад оролцсон байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 860452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413212 сонгогч саналаа өгсөн байсан юм.
Нэмэлт санал хураалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэнэ.