Монгол Улс оны эхний гурван улиралд нийт 26 сая ам.долларын самнасан ноолуур экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 орчим хувиар буурсан дүн аж. Харин биет хэмжээгээр тооцвол 398.4 тонн самнасан ноолуур экспортолсон нь 3.2 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Нийт самнасан ноолуурын 74 хувийг Итали руу, 12 хувийг Их Британи руу, 8.5 хувийг БНХАУ руу экспортолжээ. Харин Япон руу гаргаж байгаа самнасан ноолуурын экспорт нийт дүнгийн 1.1 хувийг эзэлж байна. Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хүрээнд ноолуурын бүтээгдэхүүний гаалийн тарифийг 100 хувь хөнгөлсөн.
Энэ нь "Япон харилцагчдад нь дэмжлэг болж байгаа" талаар "Говь" компани мэдээлсэн юм. Оны эхний гурван улиралд Япон руу экспортолсон самнасан ноолуурын хэмжээ мөнгөн дүнгээрээ 2015 оны мөн үеийнхээс 3.8 дахин өссөн. Монгол Улсын хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан ноолуурыг Хятад, Итали, Англи руу экспортолдог. Харин Япон руу голчлон бэлэн бүтээгдэхүүн гаргаж байна.
Т.Элиса