Өнөөдрийн байдлаар өөрийгөө жолооддог технологийн туршилтыг хийж буй компаниуд ихэнх нь жижиг оврын машиныг, богино зайд ашиглаж байгаа. Тэгвэл Сингапурт дэвшилтэт технологийн тусламжтай, энгийн автобуснууд өөрийгөө жолооддог болох гэж байна.
Тээврийн яамнаас мэдээлснээр эхний ээлжид хоёр цахилгаан хосолмол хөдөлгүүртэй автобусанд төрөл бүрийн мэдрэгч суурилуулах аж. Наньяны технологийн их сургууль автобусыг удирдах программ хангамжийг хөгжүүлэх юм байна.
Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа автобус Наньян өргөн чөлөөнөөс CleanTech One парк хооронд 1,4 км зайд туршилтаар явах аж. Туршилт амжилттай болбол замыг нь өргөтгөх бөгөөд хэзээнээс эхлэх нь одоогоор тодорхойгүй үлджээ.
Хэдхэн хоногийн өмнө Сингапурт туршилтаар нэвтрүүлсэн өөрийгөө жолооддог машин ачааны тэрэгтэй мөргөлдсөн юм. MIT-ийн охин компани Nutonomy ослын шалтгааныг тодруулах хүртэл туршилтыг зогсоож байгаа гэдгээ мэдэгджээ.
Тэд өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд туршилтын ажлыг эхлүүлээд дөнгөж сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм.
Эх сурвалж: Engadget