Тоастмастерc монгол үндэсний байгууллага нь аравдугаар сарын 13-ны өдөр “Тоастмастерсийн бэлтгэлгүй илтгэлийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2016” -г анх удаа амжилттай зохион байгууллаа.
Бэлтггэлгүй илтгэл гэдэг нь илтгэгч 1-2 минутын хугацаанд өгөгдсөн сэдвээр ямар ч бэлтгэлгүй, шууд англи хэл дээр илтгэл тавих юм.
Уг тэмцээнд Монголын Тоастмастерс клубээс нийт 24 оролцогч оролцож оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж, Үндэсний аваргаар “Great Mongols” клубын гишүүн Б.Номинтуул, Хоёрдугаар байранд “UB Toastmasters” клубын гишүүн Т.Лхагванаран, Гурвадугаар байранд “Toastmasters Mongolia” клубын гишүүн Б.Анарцэцэг нар шалгарлаа.
Тоасмастерс Интернэшнл нь гишүүдийнхээ харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлэх үндсэн зорилготой, 90 гаруй жилийн түүхтэй, дэлхийд нэр хүндтэй боловсролын байгууллага юм. Өдгөө 345.000 гаруй гишүүд нь 142 улсад орших 15,900 клубуудэд хамрагдаж өөрсдийн харилцааны болон манлайллын чадвараа хөгжүүлж байна.
Монгол Улсад анх 2010 онд Тоастмастерс монгол үндэсний байгууллага үүсгэн байгуулагдсан ба өдгөө Эрдэнэт УБҮ, MCS APB Brewery, Англи хэлний академи, Wagner Asia зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна олон нийтэд нээлттэй хоёр клуб Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна.