“Сондор хилэн” англи хэлний төвд БҮТЭН ӨДРӨӨР ХИЧЭЭЛЛЭДЭГ ангиудаас гадна ӨГЛӨӨ, ӨДӨР, ОРОЙН цагийн анхан, дунд, гүнзгий шатны бүх төрлийн ангиуд ЦАГААР хичээллэж байгаа аж. Энэ тухай тодруулахаар “Сондор хилэн” төвийн захирал С.Төмөрбаттай ярилцсанаа хүргэе.
-Танай сургалтын төвийн өглөөний анги их сонирхол татаж байна л даа. Энэ ангийнхаа талаар сонирхуулаач?
-“Сондор хилэн” англи хэлний төвийн өглөөний анги эртэч, өглөөг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй ажил хэрэгч хүмүүст зориулагдсан анги. Ихэнх хүмүүс унтаж байхад өглөөний 06:15 -08:15 цагийг үр бүтээлтэй өнгөрөөж өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийдгээрээ онцлогтой анги юм. Өглөө хүний тархи сэргэг цээжлэх мэдрэмж өндөр байдаг учраас хэл сурахад их тохиромжтой цаг. Замын түгжрэл аливаа стресст өртөхгүй ажлаа эхлэхээс өмнө цаг ашиглаад англи хэл сурах хүсэлтэй хүмүүс олон байна. Эртэч шувуухайнууд хэмээн өөрсдийгөө өхөөрдөн нэрлэх дуртай өглөөний ангидаа хичээлээ зааж нэгэн өдрийн ажлаа эхлэдэг дээ би. 10 сарын 31- нд эхлэх энэ удаагийн өглөөний ангиа суралцагсдын хүсэлтээр анхан шатнаас биш, дунд шатнаас эхэлнэ. Тэгэхээр урд нь өглөөний ангид сууж байсан болон оройн ангийг төгссөн хүмүүс энэ удаагийн өглөөний (6.15 цагийн) ангид хамрагдах боломжтой.
-Танай сургалтын цагийн ангиудын хувиарыг харахад өглөөний 06.15-22.30 цаг хүртэл цагийн нилээд хэдэн сургалт байна. Суралцахыг хүссэн хүмүүст цагийн сонголт их байгаа бололтой?
-Тийм шүү. Манай сургалтад суралцахыг хүссэн хүмүүсийн хүсэлтээр цагийн ангийн сонголтоо нэмсэн байгаа. Өглөөний анги 06.15-08.15, 08.30-10.30. Өдрийн анги 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30. Оройн цагийн ангиуд 16.30-18.30, 18.30-20.30. Мөн эдгээр ангиудаас гадна ТУСГАЙ СУРГАЛТ-ууд явуулдаг. Тэгэхээр манайд сурахыг хүссэн хэн бүхэн 8.30- 10.30, 10.30-12.30, 12.30-14.30, 14.30 -16.30 зэрэг 5 төрлийн цагийн ангиас сонголт хийн сурах боломжтой. Энэ таван анги дээр өглөөний 06.15-8.15, оройны 18.30-20.30 ангиуд нэмэгдэхээр өглөөний 06.15 цагаас оройн 20.30 цаг хүртэл 7 төрлийн ангийн сонголт байнаа гэсэн үг. Эдгээр цагийн ангиудад орохыг хүсвэл манай сургалтын төв дээр ирж түвшингөө тогтоолгоод аль ангид орохоо сонгоно.
Урд нь цагийн ангиуд зөвхөн анхан шатнаас эхэлдэг байсан бол энэ удаагийн элсэлтээс эхлээд анхан шат, дунд шат, гүнзгий шатны цагийн ангиудтай болсон. Бүтэн өдрийн нэгдүгээр шатны ангийг төгссөн оюутнууд, дахин бүтэн өдрөөр гүнзгий ангид суух боломжгүй байна оройгоор гүнзгий ангид суумаар байна гэсэн хүсэлтийг их гаргадаг. Тиймээс бүтэн өдрийн гүнзгий ангийн Нандинцэцэг багштай оройн 16.30-18.30, 18.30-20.30 цагуудад гүнзгий шат эхлэж байна. Мөн дунд шатны мэдлэгтэй хүмүүс төвшингөө тогтоолгоод энэ ангид сууж болно.
-Тэгвэл “VIP” сургалт гэхээр ямар байх вэ?
-“VIP” сургалт нь ганцаарчилсан сургалтын нэг төрөл. Танхимын сургалттай адилхан. Хэлний түвшингөөрөө ижил 4 хүнийг group болгоод түвшинг нь сар сараар ахиулах зорилготой сургалт юм. Миний хувьд 2006 оноос хойш бизнесийн болоод урлаг соёлын олны танил олон хүнд хичээл заасан. Тэдний ихэнх нь англи хэл сурч байгаагаа нууцлахыг хүсдэг. Тиймээс бид суралцагсдынхаа нууцыг чандлан хадгалж нууц хэвээр нь үлдээдэг. “VIP” сургалтын онцлог нь цөөхөн хүнтэй, тухтай орчинд , богино хугацаанд хэлтэй болох зорилготой хүмүүст зориулсан 120 цагийн хөтөлбөртэй.
Төмөрөө багшийн удирдлаган дор 18.30-22.30 цаг хүртэл орох тус анги нь бүтэн өдрийн нэгдүгээр шатанд үздэг 200 цагийн сургалтыг 120 цагт багтаан, анхан завсар дунд, ахисан дунд гэсэн 4 түвшиний мэдлэгийг эзэмшүүлдгээрээ онцлогтой. Хүний тоо цөөн тул өдөр бүр багштайгаа тулж харилцан, тухайн хүний суралцаж байгаа үр дүнг өдөр өдөрт нь мэдрүүлээд явах боломжтой юм. Хичээлийн явцад тавин хувь нь дүрэм, тавин хувь нь ярианы хичээл орох тул танхимын сургалтаас илүү үр дүнтэй.
-Хүүхдийн ангийн сургалт бий юу?
-Манай сургалтын төвд бүтэн жилээр хүүхдээ сургамаар байна гэсэн хүсэлтүүд их ирдэг л дээ. Долоо хоногт 3 өдрөөр бүтэн жилийн ангид хүүхдээ сургамаар байна гэсэн хүсэлтийн дагуу хүүхдийн ангийн хөтөлбөр, төлөвлөгөөн дээрээ бид ид ажиллаж байна. Хүүхдийн зуны анги ажлын 5 өдөрт ордог. Харин шинээр нээх хүүхдийн ангиа долоо хоногийн нэгдэх гуравдах, тавдах зэрэг 3 өдрөөр, 3 сарынх байх уу, бүтэн жилийнх байх уу, ямар ачаалалтай байх вэ гэдгээ төлөвлөөд явж байна.
Харин элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх анги 16.30-18.30. Энэ жил хүүхэд нь элсэлтийн шалгалтад орох бол одооноос хүүхдээ энэ ангид явуулахыг зөвлөж байна.
Энэ дашрамд дуулгахад намрын хичээлийн хуваарь дуусч, өвлийн хичээлийн хуваарь гарч байгаа. 11 сарын анги 11 сарын 25 -нд дуусч 12 сарын анги 11 сарын 28- нд эхэлнэ. Энэ анги 12 сарын 23-нд дуусна. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, болон оюутнуудын өвлийн амралтад зориулсан сургалт 12 сарын 26-наас эхэлнэ. Мөн өглөө өдөр оройн цагийн ангиуд, гүнзгийрүүлсэн анги, Vip гээд бүх ангиуд энэ үеэр хичээллэх болно.
- Ярианы ангийн хөтөлбөр ямар байх вэ?
-Ярианы ангийн хөтөлбөр нь гадаадад аялж , амьдрах гэж байгаа хэлийг хөлөө болгох зорилготой хүмүүст зориулагдсан. Дорж гэдэг хүн гадаадад аялалаа гэж бодоход: Онгоцноос буугаад л гааль дээр ямар ямар үг хэллэгээр харилцах вэ, таксинд суугаад, зочид буудалдаа буугаад, дэлгүүр хэсэхэд ямар ямар үг хэллэг хэрэглэх вэ гээд бүгдийг заана. Энэ ангид онцлог нь дүрэм заахгүй. Үг хэллэг заагаад тэрийгээ жүжигчилсэн маягаар дадлагажуулж хичээлээ орно. Таксинд суулаа гэхэд хаашаа очихоо жолоочид юу гэж хэлэхээ, зочид буудалдаа очоод өрөөгөө хэрхэн захиалах вэ, хэд хоног байрлах вэ, дэлгүүрт ороод энэ хувцасыг авья, солиулмаар байна, баярласан талархсанаа, гомдсоноо юу гэж илэрхийлэх вэ гээд ер нь харилцааны бүх хэллэгүүдийг заана. Хүний амьдралын алхам тутамд тааралддаг ярианы үг хэллэгүүдийг боловсруулж, монгол англи хэлний харилцан ярианы ном бичсэн. Нэг ёсондоо энэ ном хөтөч болно гэсэн үг.
-Бүтэн өдрийн гүнзгий ангийнхаа хөтөлбөрийн талаар манай уншигчдад сонирхуулаач?
-Бүтэн өдрийн 1 дүгээр шатны ангийг төгссөн оюутнууд, олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн энэ эрчээрээ илүү ихийг сурмаар байна гэсэн хүсэлт тавьдаг байсан. Шавь нарынхаа удаа дараагийн хүсэлтээр сүүлийн 5 жилд судалгаа хийн сургалтын хөтөлбөрөө боловруулсаны дүнд энэ ангиа нээгээд байна. Гэхдээ заавал манай төвийн нэгдүгээр шатны төгсөгчид гэлтгүй англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулсан анги гэж хэлж болно.
- Энэ ангид сурснаар ямар шатны мэдлэг олж авах вэ?
- Бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг 4 шатны ангийг эзэмшээд төгсдөг бол, бүтэн өдрийн 2 дугаар шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсөнө. Өөрөөр хэлбэл энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ мэдээлэл, мэдлэг, чадвар, дадал болтол нь цогцоор заадгаараа энэхүү сургалт маань онцлог болж байна.
-Шавь нарынхаа хүсэлтээр энэ ангиа нээсэн гэсэн. Төгсөгчид нь хэр сэтгэл хангалуун байна вэ?
- Үнэндээ миний төсөөлж байснаас ч илүү сэтгэл хангалуун төгсч байгаад багш хүний хувьд баяртай байна. “Сондор хилэн” сургалтын төв маань сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг.
Сүүлийн 5 жилд судалсаны үндсэнд, гарсан хөтөлбөр учраас төгссөн оюутнууд маань яг бидний хүсч хүлээж байсан сургалт боллоо гэлцэж байна.
Яагаад энэ анги маань хүмүүсийн сэтгэлд хүрээд байна вэ гэхээр, боловсруулсан хөтөлбөртөө байгаа юм. Оюутнуудаа дадлагажуулах дүрмээ өөрийн болгох хүртэл нь, өдөр бүр дүрмийн хичээл ордог. Нэг сэдвийн хүрээнд гурван улсыг харьцуулсан орчуулга хийнэ. Тухайн улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншил нь ямар байдаг талаар харьцуулсан сэдвийн хүрээнд мэдээлэл өгдөг. Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих, ярих, сонсох гэсэн 4 дадлыг цогцоор нь орж байгаа учраас энэхүү сургалт маань үр дүнтэй болж байна. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тэр ч утгаараа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийг орчуулан сургалтын хөтөлбөртөө ашиглахыг бид гол зорилгоо болгон ажилладаг.
- Бүтэн өдрийн гүнзгий ангид ямар мэдлэгтэй хүн суралцаж болох вэ. Таны сургалтад суугаагүй ч, гүнзгийрүүлсэн мэдлэг олж авахыг хүсч байгаа хүмүүс хамрагдаж болно биз дээ?
-Бололгүй яахав. Манай бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад хамрагдаагүй ч, дундаас дээш шатны англи хэлний мэдлэгтэй хүмүүс, манай сургалтын төвд ирээд шалгалт өгөх хэрэгтэй. Шалгалт өгөөд тэнцвэл бүтэн өдрийн гүнзгий ангид хамрагдах боломжтой. Ер нь аль ч сургалтын төвүүдэд очсон дахиад л 26 цагийг давтан заадаг өөр юм сурмаар байдаг гэсэн олон хүнтэй таарч байлаа. Яалтчгүй үзэж судалсан зүйлээ дахин дахин үзэх сонирхолтой биш шүү дээ. Тиймээс манай бүтэн өдрийн гүнзгий анги нь 26 цагийг заахгүй харин 26 цаг дээр суурилаад англи хэлний гүнзгий түвшиний бүх дүрмийг үзэж судалж дуусгана.
2016 ОНЫ 11 САРЫН СУРГАЛТУУД 10 САРЫН 31 –НД ЭХЭЛНЭ.
Дараахь чиглэлүүдээр элсэлт авч байна.
СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД
БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
1. Насанд хүрэгчдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ
ЦАГИЙН АНГИУД
1. Өглөөний анги 06.15-08.15
08.30-10.30
2. Өдрийн анги 10.30-12.30
12.30-14.30
14.30-16.30
3. Оройн цагийн анги 16.30-18.30
18.30-20.30
20.30-22.30
ТУСГАЙ СУРГАЛТУУД
- VIP СУРГАЛТ
- БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
- ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
- Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
- Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
- ХҮҮХДИЙН АНГИ
- ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
- ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
- БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
- Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД
- Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
- Утас: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.
- WEB: www.sondorkhilen.mn
- PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center