Улсын нийслэл Улаанбаатар хотын маань өнгө үзэмжийг нэмсэн олон тооны оффис, үйлчилгээний барилга сүндэрлэсээр байна. Зах зээлийн хуулиар барилга байгууламжийн нийлүүлэлт ихэсч, тэр хирээр тухайн хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, өсгөх үүрэг бүхий Үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээний эрэлт нэмэгдэж байна. Олон улсын хувьд хөрөнгийн менежментийн үйлчилгээ үүсээд олон жилийг үдэж байгаа хэдий ч Монгол улсад хөгжөөд 10 гаруйхан жил болж байгаа залуу бизнес юм.
Хөрөнгийн менежментийн үйлчилгээ нь барилгын насжилтыг 30-40 жилээр нэмэгдүүлдэг гэсэн судалгаа бий гэнэ. Үнэхээр л энэхүү үйлчилгээний үр дүнг ашиглалтанд орсноосоо хойш тухайн үеийн өнгө төрхөө алдалгүй сүндэрлэх Central tower, Blue sky, Japan town, Bella Vista гэх мэт барилгуудаас харах боломжтой. Гэтэл үүний эсрэгээр баригдсан цагаасаа эзэнгүй мэт хаягдаж, элэгдэж муудсан барилгууд ч нилээдгүй олон байх аж. Энэ бүхэн тус үйлчилгээ Монголын зах зээлд хөгжөөд удаагүй тул хөрөнгийн эздэд танигдаагүйн уршиг уу, эсвэл зэрэглэл өндөртэй газар л авч хүчрэх өндөр үнэтэй үйлчилгээ юу?
Бид сүүлийн үед дэлгэрч буй энэхүү үйлчилгээний талаар тодруулахаар Япон стандартын үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээг үзүүлэх уриатай “Мастер Пропертис” ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээний Ерөнхий менежер А.Уянгаатай ярилцлаа...
Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе.
Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.
Мэргэжлийн хүний хувьд та манай уншигчдад хөрөнгийн менежментийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөөч.
Тиймээ таны асуусны дагуу ҮХХ-н менежментийн цогц үйлчилгээ гэж юу болох, энэ үйлчилгээг мэргэжлийн компани удирдан зохион байгуулснаар ямар ач холбогдолтой талаар тайлбарлах нь зүйтэй.
ҮХХ-ийн менежментийн үйлчилгээ нь барилгын одоогийн үнэ цэнийг хадгалж, ирээдүйн үнэ цэнийг өсгөх зорилготой. Проперти менежментийн “цогц” үйлчилгээ нь “Хөрөнгийн менежмент”, “Байгууламжийн менежмент”, “Борлуулалт түрээсийн менежмент” гэсэн гурван хэсгээс бүрддэг.
Хөрөнгийн менежмент нь тухайн хөрөнгийн сул, үр ашиггүй зардлуудыг бууруулах, урт хугацааны туршид үнэ цэнийг алдагдуулахгүй байх гол үүрэгтэй. Байгууламжийн менежмент нь барилгын бүхий л жижиг хэсэг, үйлчилгээний төрөлд хүрч үйлчилнэ. Үүнд барилгын фасад, цонх, хаалга гэх мэт биет зүйлсээс гадна угтан авах үйлчилгээ, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ орох юм.
Борлуулалт, түрээсийн менежментийн үйлчилгээ гэдэг нь өмчлөгчийн хүсэлтээр талбайг нь борлуулж эсвэл түрээслүүлж өгнө. Мөн түрээслэгчтэй холбоотой бүхий л гэрээ хэлэлцээр, үйлчилгээг хариуцан ажиллахаас гадна халамжлах ажлыг ч мөн давхар хариуцаж явна.
Одоогоор энэ гурван үйлчилгээг Монгол улсад цогцоор нь үзүүлж байгаа компани байхгүй. Манай компанийн хувьд эдгээрийг Япон стандартын дагуу үзүүлэхэд бэлэн болоод байна.
Япон стандартын ҮХХ-н менежментийн үйлчилгээ гэхээр ялгаа нь юу вэ? Яагаад заавал япон улсыг сонгов.
Япон улсын гол онцлог нь үйлчилгээг тогтмол үр дүнтэй, хамгийн сайнаар, хамгийн чанартай хийж гүйцэтгэдэгт байгаа юм. Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөрт барьж, улмаар удаан хугацаанд, харилцан ашигтайгаар хамтран ажиллахыг зорьж ажилладаг нь Япончуудыг дэлхий нийтэд үйлчилгээний хувьд ч бүтээгдэхүүний хувьд ч чанартай гэсэн үзүүлэлтэд хүргэсэн гэж үздэг.
ҮХХ-ийн менежментийн хувьд Япон улсыг сонгосон нь мэдээж үүнтэй холбоотой. Үүнийгээ дагаад чанартай материал, тоног төхөөрөмж, цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж зэрэг олон асуудалд өндөр ач холбогдол өгдөг юм билээ.
Япон стандартын үйлчилгээний гол онцлог нь цогц үйлчилгээг тогтмол үр дүнтэй, чанартай хийж гүйцэтгэдэг. Ингэснээрээ хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөрт барьж, улмаар удаан хугацаанд, харилцан ашигтайгаар хамтран ажиллахыг зорьдогт оршдог.
Манай “Мастер Пропертис” ХХК нь ҮХХ-н салбарт 10 гаруй жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан Олон улсын стандартад нийцсэн ҮХХ-ийн менежментийн цогц үйлчилгээг “Pro ONE” оффисын барилга дээрээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд Япон улсыг зорьж ҮХХ-ийн менежментийн OFFICE BANK компанид зочлон сургалтанд хамрагдаад ирсэн.
Тиймээс дээрх жишгийг нэвтрүүлж чанартай үйлчилгээ үзүүлэх замаар ҮХХ-ийн насжилтыг уртасгах, өмчлөгч, иргэдийн хандлагыг үлгэрчлэн өөрчлөх зорилготой ажиллаж байна. Жишээлбэл бид хог хаягдлын менежмент хэрэгжүүлж өмчлөгч, эзэмшигч нарын хаягдлыг ангилан ялгаж, ангилсан хаягдлаа хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэрт тушаах юм. Мөн үйлчилгээний бүх ажилтныг байнгын сургалтанд хамруулж, мэргэжлийн түвшинд ажиллуулна. Ажилтнуудын хэрэглэгдэхүүнийг ч хамгийн чанартай байхаар бодолцон сонгож байгаа.
Мөн цогц үйлчилгээ үзүүлэх үүднээс бид үндсэн үйлчилгээнүүдээс гадна өмчлөгч хүссэн тохиолдолд төлбөрөө төлөөд авч болохоор нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгож байгаа.
Эцсийн дүнд бид оффистоо Япон стандартын менежментийн үйлчилгээ үзүүлснээрээ хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг хамгийн өндөрт барих зорилго тавьж байгаа.
Эдгээр үйлчилгээнүүд зөвхөн оффист зориулсан үйлчилгээ юу? Эсвэл орон сууцанд ч мөн үзүүлэх үү?
Бидний хувьд одоогоор өөрсдийн оффисын барилгадаа үзүүлэх үйлчилгээндээ төвлөрч байгаа. Ирээдүйд орон сууцны төслүүдэд ч үйлчилгээ үзүүлнэ. Бид үл хөдлөх хөрөнгийн салбарт үйлчилгээгээ цогцоор нь хүргэх гол зорилготой тул аль ч салбараа дутаахгүй авч явахыг хичээж байгаа.
Сая хэлсэн үндсэн болон нэмэлт үйлчилгээнийхээ талаар тайлбарлаач?
Үйлчилгээний хувьд үндсэн, нэмэлт гэсэн 2 хэсэгт хувааж байгаа. Үндсэн үйлчилгээнд нэгдсэн аюулгүй байдлын хангалт, 24 цагийн харуул хамгаалалт, иж бүрэн камерын хяналт, нийтийн эзэмшлийн засвар үйлчилгээ, нийтийн эзэмшлийн цэвэрлэгээ үйлчилгээ, угтах үйлчилгээ, ус, дулаан, цахилгааны тасралтгүй хангах үйлчилгээ, байгууламжийн эрсдлийн менежментийг хэрэгжүүлэх зэрэг үйлчилгээнүүд багтана.
Харин нэмэлт үйлчилгээнд хэрэглэгчийн бүхий л хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглэсэн нэмэлт төлбөртэй үйлчилгээ юм. Үүнд өмчлөгч, эзэмшигч нарт борлуулалт, түрээсийн үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн захиалгат цэвэрлэгээ, санхүү нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ, хурлын заал, уулзалтын танхимын түрээс болон коньсерж үйлчилгээ буюу угтах үйлчилгээндээ тулгуурлан оффисын хэрэглэгчдийн бүхий л хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээнүүдийг үзүүлэхээр зэхэж байна.
Мөн бид зөвхөн “Pro ONE” оффист үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын ажилтнуудад зориулсан автобус ажиллуулахаар төлөвлөн, судалгааны ажлаа эхлүүлээд байна. Үйлдвэрийн автобус ажилчдаа зөөдөг шиг манай оффисын автобус ажилтнуудаа хотын 4 цэгээс зөөхөөр төлөвлөж байна
Өндөр зэрэглэлийн, олон төрлийн үйлчилгээг дагаад үнэ ямар байх бол гэсэн бодол төрж байна л даа? Эдгээр үйлчилгээний төлбөр хэд орчим байх вэ.
Бид судалгаанд үндэслэн үнээ тогтоогоод байгаа. Жишээлбэл манай ойр орчмын болон ижил зэрэглэлийн оффисын үйлчилгээний нэр төрөл, үнэ өртөг болон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, эдийн засгийн нөхцөл байдал болон өртөгт суурилсан хамгийн боломжтой, хямд үнийг санал болгож байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай компанийн 9990-0182 дугаарын утсаар холбогдон авч болно.
ҮХХ-ийн зах зээлд шинэчлэлт, хөгжүүлэлт хийхээр зорин ажиллаж байгаа танай хамт олонд ажлын амжилт хүсье. Баярлалаа.
Баярлалаа.
Д.Үзэгтэн