Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болж өнгөрлөө. Бид 7282 хүнийг ИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон. Өнөөдөр дахин санал хураалт явуулснаар санал тэнцсэн нэр дэвшигчдээс хэн ялсан нь тодорхой болно.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн зардалд улс, орон нутгийн төсвөөс 13.9 тэрбум гэж УИХ-аас баталсан. Гэвч нэмэлт болон дахин санал хураалт явуулж, сонгууль сунжирсан тул хэмнэх боломжтой зардал өслөө. Зөвхөн нийслэлд нэмэлт санал хураалт явуулахад 30 сая төгрөг зарцуулжээ.
Эдийн засаг хүндэрсэн өнөө үед төсвөөс зарцуулсан төгрөг бүрийн өгөөжийг нэхдэг болох иргэний боловсролд суралцъя.
120 хүүхдийн нэг цэцэрлэг барихад нийслэлд 1.2 тэрбум шаардлагатай гэж үзвэл дээрх зардлаар найман цэцэрлэг элбэг барина. Сонгуульд зарцуулсан төсвийн хөрөнгийг ийнхүү дэлгэрэнгүй танилцуулж байгаа нь учиртай.
Сонгууль дууссан, одоо санал өгөх хэрэггүй боллоо гэж иргэд бид тайвширч болохгүй. Эдийн засаг хүндэрсэн өнөө үед төсвөөс зарцуулсан нэг төгрөг бүрийн өгөөжийг эргүүлэн нэхдэг болох иргэний боловсролд суралцъя.
Тэгэхээр дээрх 14 тэрбум төгрөгийг үр дүнтэй зарцуулсан эсэх нь ирэх дөрвөн жилийн турш ажиллах сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөөс шууд хамаарна.
Сонгуулийн сурталчилгааны үеэр өдөр бүр үүд тогших нь холгүй байдаг нэр дэвшигчид ялалт байгуулсан бол тэгсгээд таг болдог нийтлэг жишиг бий. Уг нь иргэдийн хурлын төлөөлөгчид сонгогчидтой тогтмол холбоотой ажиллаж, иргэдийн өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж, хариуг хуульд заасан хугацаанд авах үүрэгтэй.
Тэгэхээр сонгогч та бүхэн амьдардаг сум, дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгчид, тэргүүлэгчдэд байнга шаардлага тавьж, танай хороолол хотхоны эргэн тойронд явган хүний зам, гарц, гэрэлтүүлэг, гэрэл дохио байхгүй бол нэн даруй суурилуулах гэх мэтийг шаардах эрхтэй юм шүү. Гэхдээ ИТХ-ын төлөөлөгчид, тэднийг удирдан чиглүүлэх тэргүүлэгчдийн эрх хэмжээ бас хязгаартай.
ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЯМАР ЭРХ, ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын талаар дэлгэрэнгүй заасан. “Эцэг хууль”-д ИТХ-ыг нутгийн өөрөө удирдах байгууллага гэж томьёолдог. Энэ хурлыг бүрдүүлэх төлөөлөгчдийг бид сонгосон.
ИТХ-аар хэлэлцдэг дараагийн асуудал нь СУМ, ДҮҮРГИЙН ТӨСӨВ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж Үндсэн хуульд заасан. Энэ нь ИТХ сум, дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллана гэсэн үг юм.
Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид юм.
Аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгодог. Тэгэхээр бидний сонгосон төлөөлөгчид 2020 он хүртэл ажиллана. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлэн, дээд шатны дарга нь батламжилдаг.
Нийслэл, дүүргийн Засаг даргыг тухайн хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлнэ. Нийслэлийн 6 дүүрэгт МАН, 3 дүүрэгт АН ялалт байгуулсан. Тэгэхээр тухайн дүүргүүдийг ялалт байгуулсан намын гишүүн удирдана гэсэн үг. Харин баг, хорооны Засаг даргыг Иргэдийн нийтийн хурлаар иргэд өөрсдөө сонгодог. Хэрэв та иргэдийн нийтийн хуралд сууж байгаагүй бол хорооноосоо мэдээлэл авч, хаана, хэзээ болох талаар асууж сураглах хэрэгтэй.
Засаг дарга заавал аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны ИТХ-ын төлөөлөгч байх албагүй. Засаг дарга тухайн ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Тэрээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй.
Тавьсан хоригийг нь Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болдог.
ИТХ ЯМАР АСУУДАЛ ХЭЛЭЛЦДЭГ ВЭ?
Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй. Мөн улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулах үүрэг хүлээдэг.
Танай ИТХ хөгжлийн ямар бодлого баримтлан ажиллах, тэрхүү баримт бичигт нь танай баг, хороо багтсан эсэхийг лавлаж байх хэрэгтэй.
Эдийн засаг, нийгмийн амьдралын асуудал гэдэг нь маш өргөн ойлголт. Газрын маргаан үүний нэг жишээ. Иргэд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам гэх мэт нийтийн эзэмшлийн талбай дээр нь аль нэг барилгын компани хашаа хатгавал хамгийн түрүүнд Засаг дарга болон ИТХ-даа ханддаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд идэвх санаачилгатай ажилласан олон хорооны ИТХ газраа авч үлдээд, дээр нь цэцэрлэгт хүрээлэн, усан сан бариулсан бодит жишээ олон.
Мөн ИТХ тухайн сум, дүүрэгт нь шаардлагатай төсвийг нийслэлийн төсөвт суулгах гэх мэтээр дээд шатны байгууллагадаа уламжлан ажилладаг. Ингэхдээ дараах эрхийг эдэлнэ.
- ИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх;
- Тухайн Хурлын хороо, түр хороо байгуулах, түр хороог татан буулгах, хорооны дарга, бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх, ажлынх нь тайланг хэлэлцэх;
- Засаг даргыг томилуулах, чөлөөлөх, огцруулах санал гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах;
- Сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
- Тухайн Хурлын төлөөлөгчөөс Засаг даргад тавьсан асуулгын хариуг хэлэлцэж, шаардлагатай бол зохих шийдвэр гаргах;
- Тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол хүчингүй болгох;
- Тухайн Хурлын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгааг шалгах, үнэлгээ өгөх;
- ·Хурлын төсвийг батлах зэрэг юм.
Өмнөх парламентаар Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Намууд сонгуульд мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөн, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Тэгвэл манай улсын засаг захиргааны хамгийн бага нэгж болох сум, дүүрэг, баг, хороо ч дунд хугацааны хөгжлийн бодлоготой байх ёстой.
Энэ баримт бичгийг ИТХ батлах, нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй. Ингэхдээ бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг уялдуулах учиртай аж. Иймд иргэн та танай ИТХ хөгжлийн ямар бодлого баримтлан ажиллах, тэрхүү баримт бичигт нь танай баг, хороо багтсан эсэхийг лавлаж байх хэрэгтэй.
ИТХ-аар хэлэлцдэг дараагийн асуудал нь СУМ, ДҮҮРГИЙН ТӨСӨВ. Тэд төсөв батлахын сацуу нэмэлт өөрчлөлт оруулах, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг. Мөн тухайн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний үнэ тариф үндэслэлтэй эсэхийг хянах, журам тогтоох, хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох зэрэг ажлыг гүйцэтгэдэг.
Үүгээр зогсохгүй бүс нутгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй хамтран ажиллах тухай гэрээ, хөтөлбөр, бусад баримт бичгийг батлах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй. Энэ нь хөдөөгийн ИТХ-д илүү их хамаатай.
Дээрх жагсаалтаас харахад сум, дүүргийн ИТХ маш өргөн хүрээний эрх мэдэлтэй. Байгаль орчны бохирдолтой холбоотой ямар нэг асуудал гарахад иргэд хамгийн түрүүүнд салбарын яам руу гүйдэг. Тэгвэл ИТХ журам гарган, байгаль орчныг бохирдуулж буй ААН, иргэний үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хязгаарлах эрхтэй аж.
Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байдаг. Төсвийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулдаг. Энэ төсвийг татвар төлөгч иргэд, ААН-үүд бүрдүүлдэг тул энэ төсвийн хэмжээ, зарцуулалтад ч иргэн та хяналт тавихад илүүдэхгүй юм шүү.
Эцэст нь хэлэхэд иргэдийн төлөөлөгч нь сайн дурын, сонгуульт ажил тул төсвөөс цалин олгодоггүй. Гэхдээ Төлөөлөгчдийн хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэргүүлэгчид урамшуулал олгож болно. Урамшууллын хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж, шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгах ёстой байдаг.
Энэ урамшууллыг зөв хүнд нь зохих хэмжээгээр олгож байгаа эсэх нь иргэд бидний анхаарах асуудал яалт ч үгүй мөн.