Монголын боулинг сонирхогчдын холбоо, “М-Си-Эс Кока Кола” компанитай хамтран 2010 оноос хойш долоо дахь жилдээ салбар, салбарын боулингийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна.
Энэ удаа дэд бүтцийн салбарынхан аваргаа тодруулсан юм. Тус тэмцээнд ТЭЦ-III, УБ Цахилгаан түгээх сүлжээ, "Багануур", "Алтай Трест" зэрэг 10 гаруй байгууллага өрсөлдөж, тэргүүн байрт “Багануур ХК” 1615 оноогоор шалгарлаа.
ТЭЦ-III-ын боулингчид 1524 оноогоор мөнгөн медаль хүртэж, өнгөрсөн жилийн аварга "УБ Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн баг тамирчид 1497 оноогоор хүрэл медалийн эзэд боллоо.
Шилдэг тоглогчоор 205 оноо авсан УБ Цахилгаан түгээх сүлжээний тамирчин А.Батжаргал тодорсон юм.
Багануур дүүрэг 2014 онд усан спорт сургалтийн төв байгуулсан. Энэ төв нь дотроо боулингийн бэлтгэл хийх танхимтай. Шинэ бэлтгэлийн танхимын үр шимээр тус дүүргийн тамирчдын ур чадвар, чансаа ахиж буйг энэ тэмцээн харууллаа. Салбар бүрээс эхний гурван байрт орсон багууд ирэх арванхоёрдугаар сард болох шигшээ тэмцээнд оролцох эрх авдаг билээ.
Одоогоор хэвлэл мэдээлэл, биеийн спорт хороо, бизнес, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт аваргууд тодорсон бөгөөд ирэх сард “М-Си-Эс”-ийнхэн шилдгүүдээ шалгаруулах юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус тэмцээнд давхардсан тоогоор 5000 гаруй тамирчин оролцсон баримт бий.
Энэ тэмцээний шагналт байрт шалгарсан багийг медаль, өргөмжлөл, “Coca Cola Zero” компанийн бүтээгдэхүүнээр шагнадаг. Түүнчлэн тэмцээний үеэр 300 оноо авсан тамирчинд 10 сая төгрөг амласан боловч одоогоор энэ амжилтад хүрсэн боулингч тодроогүй байгаа юм.