Хөрөнгийн зах зээлийнхэн Төрийн ордонд чуулах гэж байна. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос зохион байгуулж байгаа “Хөрөнгийн зах зээл-хөгжлийн гарц” форум хэлэлцүүлэг хоёр гол хэсгээс бүрдэх аж.
Эхнийх нь Монголын хөрөнгийн зах зээлийг хөрөнгө оруулагчдын нүдээр харахын хичээж байна. Өнөөгийн манай нөхцөлд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг яаж хамгаалах, хөрөнгийн зах зээлийг хөрөнгө оруулагчид хэрхэн дүгнэж байгаа сэдвийг барьж авч. Энд Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, “АРД” санхүүгийн нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар илтгэл тавин хэлэлцүүлэх юм байна.
Хоёр дахь хэсэг “Хөрөнгийн зах зээлийн хөгжил ба шинэ бүтээгдэхүүн” хэрхэн гаргах талаар өрнөх нь. Энэ нь хөрөнгийн зах зээлд гарахыг сонирхож буй компани, ААН-үүдэд илүүтэй зориулагдаж, IPO хийж нээлттэй компани болж хөрөнгө татаж байгаа “Ремикон” ХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Мөнхсайхан туршлагаасаа хуваалцах юм байна.
Хэлэлцүүлгийн бас нэг гол сэдэв санхүүгийн зах зээлийн либеральчлал байх юм. Өнөөдөр манай санхүүгийн зах зээлд Хөрөнгө оруулалтын сан байгуулахаас эхлээд санхүүжилтийн альтернатив олон арга үгүйлэгдэж байгаа.
Нэг ёсондоо Монголд санхүүгийн зах зээлд урт хугацааны, тогтвортой санхүүжилтийн тогтолцоо бүрдэж чадаагүй байгаа.
Тиймээс гадаадын банкуудыг Монголд оруулж ирэх наад захын “бэлэн” аргын талаар сүүлийн жилд хүчтэй ярьж буй. Үүнийг шинэ Засгийн газар битүүхэндээ дэмжиж байгаа нь Монголын эдийн засагт нэг горьдлого төрүүлж байгаа нь нууц биш. Гадаадын банкууд Монголд орж ирэх нь юм хийж бүтээх гэж байгаа бизнесийнхэнд санхүүжилтийн нэг гарц нээхээс гадна энэ зах зээлд өрсөлдөөн бий болгоно гэж олон хүн үзэж байгаа нь бас нэг горьдлого болж байгаа юм.
Форумын эцэст Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ), Монголын Үнэт цаасны бирж (МҮЦБ), Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ), АТТ зэрэг хөрөнгийн зах зээл дээр голлон “тоглогч” байгууллагууд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байна. Тэд яах гэж байна?
Нэгд, тэд зэх зээл дээрээ нэгдэж нэгдсэн нэг дуу хоолой, нэг гарцтай болохыг зорьж байна. Ингэснээр бонд, хувьцаа гаргаж буй ААН-үүдийг төр, засгаас ногдол ашгийн болон бондын хүүгийн орлогын татварыг хөнгөлж, чөлөөлөх замаар хөрөнгийн зах зээлд гарахад нь хөшүүрэг хийх талаар дуу хоолойгоо хүргэнэ гэж үзэж байна.
Улмаар одоо явагдах өмч хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хийж байх, нийгмийн даатгалын сангаас аваад төрийн санхүүжилтийг мөн хөрөнгийн зах зээлд оруулж байх зэрэг санал тавин үүнийгээ төр, засгаас аваад холбогдох бүх оролцогч нарт уламжилж байна.
Энэ бүхэн нь Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж урагшлуулахад ихээхэн дэмжлэг болно гэсэн томоохон горьдлого тээжээ. Хувь, хувьсгалын аливаа нэг санхүүжилт, үйл ажиллагаа хөрөнгийн зах зээлээр дамжин хийгдэж байвал ядаж аль аль талдаа нээлттэй, эрсдэлгүй болж, тунгалаг, шударга зарчим үйлчилнэ гэж үзэж байна. Ингэснээр Монголын эдийн засаг ил тод, тогтвортой хөгжинө. Энэ горьдлогыг харин Монголын нийгэм бүхэлдээ хүлээж байгаа...
Б.Болд, МҮХАҮТ-ын дэргэдэх Business times сонин