Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та Гадаад харилцааны дэд сайдын ажлаа аваад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Дэд сайд болоод ажлаа юунаас эхлэв?
-Ажлаа аваад 70 гаруй хонож байна. Эдийн засгийн хямралтай хүнд хэцүү цаг үед Гадаад харилцааны яам санаачилгатай ажиллаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эдийн засгийн байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чухал зорилт бидний өмнө байна. Энэ утгаараа Гадаад харилцааны яамны ажил ачаалал ихтэй байна.
Ц.Мөнх-Оргил сайд долдугаар сарын 25-нд үүрэгт ажлаа авснаас хойш амралтын өдрөөр тогтмол ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны салбарт тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлж, цаг алдалгүй шийдвэрлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаад харилцааны салбарт хэрэгжүүлэх асуудлуудыг тусгахад гол анхаарлаа хандуулж ажиллалаа.
-Та ямар төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажилладаг вэ? Ер нь дэд сайдын ажил үүрэг ямар байдаг талаар танилцуулахгүй юу?
-Дэд сайд нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагын үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үндсэн үүрэгтэй субьект. Тиймээс энэ үүрэгт ажлаа гүйцэтгэж байна.
Түүнчлэн төрийн гадаад бодлогыг өдөр тутам хэрэгжүүлдэг үндсэн байгууллага нь манай яам. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган зэрэг олон талт болон бүс нутгийн арга хэмжээнд оролцох, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар гадаад улсуудад ажлын айлчлал хийх, гадны зочин төлөөлөгч хүлээн авах, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний хувиар үүрэгт ажлаа гүйцэтгэх зэргээр сайдын ажлын ачаалал их байдаг.
Энэ бүх арга хэмжээнд сайд оролцох цагийн боломж багатай, нөгөө талаас дэлхийн олонхи улс орны Гадаад хэргийн яамдууд хэд хэдэн дэд сайдтай. Дипломат албанд албан тушаалын түвшингээр харилцдаг тогтсон ёс байдаг. Тиймээс гадны зочид төлөөлөгчидтэй албаны уулзалтууд хийж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаад харилцааны чиглэлээр нийт 13 асуудал дээрх агуулгаар тусгагдсан
Мөн тодорхой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгүүдийг ахлах, ажлын хэсгийн үр дүнг сайдад танилцуулах, улмаар шийдвэр гаргуулах, Засгийн газар хоорондын комисс, хоёр болон олон талт уулзалтын механизмуудын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний уялдаа холбоог хангах зэрэг чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
-Засгийн газрын үйл ажиллагааны ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт Гадаад харилцааны чиглэлээр нийт 13 асуудал тусгагджээ. Засгийн газраас Гадаад харилцааны яаманд ямар үүрэг, даалгавар өгсөн бэ?
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат биднийг гурван гол чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Эхнийх нь миний дээр дурдсанчлан улс төрийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах явдал юм. Манай яам “Гадаад хэргийнх” байсныг “Гадаад харилцааных” болгож, гадаад эдийн засгийн харилцаа, гадаад худалдааны бодлогыг үүрэгт нь нэмж оруулсан нь ч үүнтэй холбоотой.
Иймээс бид бизнес эрхлэгчидийгээ гадаад түнштэй болгож, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын түвшинд Монгол Улс найдвартай түнш болохыг батлан харуулахыг зорьж ажиллаж байна. Үүнээс гадна Монгол Улсын түүх соёл, үндэсний өв, эдийн засгийн боломж, байгалийн нөөц баялаг зэрэг цогц асуудлыг хамарсан гадаад сурталчилгаа буюу “брэндинг” хийх замаар гадаад зах зээлийн тааламжтай нөхцөл бүрдүүлэх нь чухал.
Харин удаах нь мэдээж гадаадад амьдарч байгаа монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалахад анхаарах, гадаадад өндөр мэдлэг, боловсрол, технологи, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо ажиллах, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах нөхцлийг бүрдүүлэх асуудал байгаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаад харилцааны чиглэлээр нийт 13 асуудал дээрх агуулгаар тусгагдсан.
Тооны хувьд цөөхөн юм шиг харагдах боловч агуулга, бодлогын чиглэлээр нь авч үзвэл асар их гүйцэтгэл, хариуцлага шаардсан асуудлууд бий.
-Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа өнөө үед гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, итгэлийг сэргээх талаар ярьж байна. Гадаад харилцааны яам энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?
-Олон улс болон бүс нутгийн хэмжээнд гадаад орнуудтай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд Гадаад харилцааны яам анхааран ажиллаж байна. Дэд сайдын ажлаа авснаас хойш би гадны олон зочид төлөөлөгчидтэй уулзлаа. Тэд хууль эрх зүйн тогтвортой орчин чухал болохыг онцлон хэлж байна. Тиймээс бид гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд юуны түрүүнд хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах хүрээнд тодорхой ажлууд хийж эхэллээ.
Ганц жишээ дурдахад олон жилийн турш хэлэлцээ хийж, шийдэгдээгүй байсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг бид эцэслэн тохиролцож, Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд хэлэлцээрийг байгууллаа.
Энэхүү хэлэлцээр нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрх тэгш нөхцөл олгож, Монгол Улсын үндэсний хууль тогтоомж болон манай орны нэгдэн орсон олон улсын бусад гэрээгээр олгогдсон нөхцлөөс дутуугүй таатай орчныг бүрдүүлж байгаа. Түүнчлэн Япон Улстай байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т хөрөнгө оруулалтын асуудлыг хамарсан 20 зүйл, заалт бүхий бүлгийг талууд тохиролцон оруулсан. Эдгээр зүйл, заалтын дагуу хоёр орны хөрөнгө оруулагчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.
АНУ-тай 2015 онд байгуулсан “Ил тод байдлын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах асуудалд мөн манай яамнаас онцгой анхаарч байна
Харин хөрөнгө оруулах салбараас хамаарч холбогдох дотоодын хууль тогтоомж үйлчлэхээр тохиролцсон. АНУ-тай 2015 онд байгуулсан “Ил тод байдлын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах асуудалд мөн манай яамнаас онцгой анхаарч байна.
Хөрөнгө оруулалтын хууль журамд өөрчлөлт оруулах нөхцөлд ил тод байдлыг хангах үүднээс хууль журмын төслийг www.legalinfo.mn цахим хуудсанд байршуулж байхаар америкийн талтай тохиролцоод байна.
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар Япон Улсад айлчилсан. Энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг Та хэрхэн дүгнэж байна вэ. Айлчлалын гол онцлог юунд оршиж байна?
-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнгөрөгч есдүгээр сард анхны айлчлалаа Япон, БНСУ-д хийсэн. Эдгээр улсууд нь Зүүн хойд Ази дахь манай чухал түнш орнууд. Бид Япон Улстай Стратегийн түншлэлийн, БНСУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Гадаад харилцааны сайдын айлчлалууд нь Ерөнхий сайдын айлчлалын бэлтгэлийг хангахад чиглэсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Энэхүү айлчлал нь Ерөнхий сайдын гадаад улсад хийсэн анхны айлчлал гэдгээрээ онцлог байв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх жилүүдэд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүдийг Японы Ерөнхий сайд Ш.Абэтай ярилцаж тохиролцохыг зорьсон.
Мөн дээд, өндөр түвшинд хүрсэн найрсаг харилцаа, итгэлцэл дээр суурилан цаашид хоёр ард түмний хэлхээ холбоог өргөжүүлж, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд энэ удаагийн айлчлалын зорилго оршсон. Айлчлалын дүнд эдгээр зорилтыг бүрэн хангаж, айлчлал амжилттай хэрэгжсэн гэж үзэж байгаа. Японоос 200 гаруй, Монголоос 50 гаруй бизнес эрхлэгч оролцсон Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форум амжилттай боллоо.
Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн хүч чармайлтыг тууштай дэмжихээ илэрхийлж, манай Засгийн газраас хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлд хийж буй ажлуудыг өндрөөр үнэлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд Япон Улс хэрхэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар тусгайлан судалгаа хийлгэх, биечлэн анхаарахаа илэрхийлсэн.
Япон Улстай байгуулсан хэлэлцээр нь манай чөлөөт худалдааны анхны хэлэлцээр
Хоёр тал нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа хөгжүүлж, Японы техник, технологийг манай байгалийн баялагтай холбох арга замыг түлхүү эрэлхийлэх, монголын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх талаар японы тал нарийвчилсан судалгаа хийх, дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх талаар тохиролцлоо.
-Ж.Эрдэнэбат сайдын айлчлалын үеэр Монгол улсын “Энержи ресурс” компани Японы “Сумитомо” компанитай нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Япон, Солонгос гээд гуравдагч улс руу нүүрс гаргах хэтийн боломж гарч ирж байна. Угаасан нүүрс гаргах уу, түүхий нүүрс гаргах уу? Түүнчлэн Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн нөхцлийг бид хэзээ шийдэж чадах вэ?
-Энэхүү Харилцан ойлголцлын Санамж бичиг нь хоёр орны аж ахуйн нэгж хооронд байгуулсан баримт бичиг. Төрөөс энэхүү Санамж бичиг байгуулахад ямар нэг талаар оролцоогүй гэж ойлгож болно.
Энэхүү Санамжид заасны дагуу Энержи ресурс ХХК, Сумитомо корпорацитай Монголын Таван толгойн нүүрсний уурхайгаас олборлосон тодорхой шалгуурыг хангасан нүүрсийг эхний ээлжинд сорил, цаашлан туршилтын тээвэрлэлт хийн, Япон, Солонгосын зах зээлд удаан хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байгаа. Хэрвээ дээрх хэлцэл амжилттай болбол Монголын нүүрсийг дээрх зах зээлд урт удаан хугацаанд нийлүүлэх гэрээ хийхийг зорих байх.
-Манай улс чөлөөт худалдааны анхны гэрээгээ Японтой байгуулж, энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр томоохон өсөлт, өөрчлөлт гарахад уг гэрээ нөлөөлнө гэсэн хүлээлттэй байгаа?
-Аливаа чөлөөт худалдааны хэлэлцээрийг улс орнууд худалдаа, хөрөнгө оруулалтад саад болж байгаа саад бэрхшээлийг багасгаж, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулж байна.
Япон Улстай байгуулсан хэлэлцээр нь манай чөлөөт худалдааны анхны хэлэлцээр бөгөөд Японтой худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн интеграцид орох ач холбогдолтой. Японтой байгуулсан хэлэлцээр энэ оны зургаадугаар сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн. Одоогоор ямар нэг дүгнэлт хэлэхэд арай эрт байна.
Гэхдээ хэлэлцээр байгуулахаас өмнө хийсэн судалгаагаар хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг 65 хүртэл хувиар, манай экспорт 2020 он гэхэд 3-5 хувь нэмэгдэнэ гэсэн судалгаа гарч байсан. Япон Улсын, тухайлбал, Мексик, Филиппин, Сингапур зэрэг улстай байгуулсан хэлэлцээрт хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд японы хөрөнгө оруулалт 2-3 дахин нэмэгдсэн үзүүлэлт байна.
-БНСУ-тай мөн ийм гэрээ байгуулахаар ажиллаж байна гэж өмнөх яамны удирдлагууд мэдээлж байсан. Энэ хэр үнэний ортой вэ? Ц.Мөнх-Оргил сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр энэ асуудал дурдагдсан уу?
-БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах эсэх асуудал хоёр орны Ерөнхийлөгч нарын айлчлалын үеэр яригдсан асуудал. Бид БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхээр ажлын даалгавраа тохироод байна. Энэ нь шууд утгаараа хэлэлцээр байгуулна гэсэн үг биш юм. Хамтарсан судалгааны багийн судалгааны үр дүнгээс хэлэлцээр байгуулах уу, үгүй юу гэдгээ шийднэ гэсэн үг. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр Хамтарсан судалгааны багийн ажлын даалгавар баталсан талаар дурдагдсан.
-Хилийн чанадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд ямар ажлууд хийж байгаа вэ? Хилийн чанадад амьдарч буй иргэд сүүлийн үед гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн байна.
-Өнөөдрийн байдлаар гадаадын 58 улсад 130 гаруй мянган монгол иргэн сурч, ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэд маань Монгол орныхоо хөгжил, дэвшил, ар гэрийнхээ ахуй амьдралд томоохон дэмжлэг туслалцаа үзүүлж, эх орноо гадаадад төлөөлж байгаа элч төлөөлөгчид юм.
УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрт Монгол Улсын иргэдийн эрх, ашгийг хамгаалах асуудал нэн чухал байр суурь эзэлж байгаа. ГХЯ-ны зүгээс хилийн чанадад суугаа нийт 46 Дипломат болон консулын төлөөлөгчийн газраараа дамжуулан гадаадад оршин сууж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Гадаадад оршин сууж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд консулын харилцааг хөгжүүлэх, гадаад улсын консулын байгууллагатай харилцах механизмыг өргөжүүлэх зорилгоор монгол иргэд олноор оршин суудаг БНХАУ, БНСУ, Казахстан, Турк зэрэг улстай хоёр талын консулын зөвлөлдөх уулзалт хийхээр ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар манай улс найман улстай ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулсан.
ГХЯ өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотноо “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын II чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж, цаашид гадаад дахь монголчуудын холбоодтой хамтран ажиллах талаар тодорхой тохиролцоонд хүрснийг тэмдэглэмээр байна. Хилийн чанадад амьдарч байгаад гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө бид ажиллаж байгаа, ажиллах ч болно. Одоогийн байдлаар 13 улсад 163 монгол иргэн ял эдэлж байна.
Ял эдлэхээс гадна цагдаагийн байгууллагад саатуулагдаад байгаа 270 иргэн байна. Эдгээр алдаж гишгэсэн иргэдээс Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж өргөдөл гаргасан нөхцөлд тухайн иргэнийг эх орондоо авчирах асуудлыг бид хөндөж тавьдаг. Энэ онд хар тамхины хэрэгт ял эдэлж байсан нэг иргэнийг эх орондоо авчирлаа. Дахин нэг иргэнийг шилжүүлж авахаар ярилцаж байна.
Өнөөдрийн байдлаар манай улс найман улстай ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулсан. Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцийн дагуу тус зөвлөлийн гишүүн 27 улстай, гишүүн бус 19 улстай олон талт механизмыг ашиглан ялтан шилжүүлж авах нөхцөл бүрдсэн. Ингэснээр 30 гаруй улсаас ялтан шилжүүлж авах боломжтой юм.
-Гадаад харилцааны сайд энэ онд ямар гадаад айлчлал хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн Комиссын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2016 оны 11 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд оролцох гэж байгаа. Мөн оны үлдсэн хугацаанд хэрэгжүүлэхээр ярилцаж буй асуудлууд олон бий.
-Ярилцсанд баярлалаа.