-Нийслэлд дахин санал хураалт явуулахгүй-
Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн албан ёсны, эцсийн дүн ирэх сарын эхээр тодорхой болно. Учир нь энэ бямба гарагт ДАХИН санал хураалт явуулахаар боллоо. Дараа нь сум, дүүргийн сонгуулийн хороод сонгуулийн эцсийн үр дүнг харьяа ИТХ-даа өргөн барьж, түүний дараа нийтэд мэдээлнэ.
Гэвч өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хороо, СЕХ мэдээлэл хийн, дийлэнх тойрогт МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсныг мэдээллээ. Дахин санал хураалт улсын хэмжээнд 59 хэсэгт болно. Иймд МАН дахин санал хураалтын дараа ч дийлэнх суудлаа хадгалсан хэвээр байх болов уу.
Өчигдөр болсон нэмэлт санал хураалтын дараа улсын хэмжээнд нийт сонгогчдын 60.1 хувь нь сонгуульд оролцон, саналаа өгчээ.
Нийт 19 аймагт 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн. Жишээ нь, гурван мандатын төлөө арван хүн өрсөлдөхөд 3 болон 4 дүгээрт орсон хоёр нэр дэвшигчийн авсан санал тэнцсэн гэсэн үг юм. Иймд тэдгээр нэр дэвшигчийн нэрийг бичсэн саналын хуудсыг дахин хэвлүүлж, хэсгийн хороодод хүргүүлж, санал хураана. Мөн санал тоолох төхөөрөмжийг орон нутгаас эргүлэн авчирч, энд дахин програмчлаад буцаан байрлуулах аж.
Энэ сарын 29-ний бямба гарагт дахин санал хураалт болох юм. Үүнд хугацаа шаардлагатай тул 29-ний өдрийг сонгожээ. Дахин санал хураалтад өмнө нь саналаа өгсөн иргэд ч оролцоно. Үүгээрээ дахин санал хураалт нь нэмэлт санал хураалтаас зарчмын ялгаатай.
Гэхдээ нийслэлд дахин санал хураалт явуулахгүй юм байна.
Нэг зүйлийг анхааруулахад дахин санал хураалт явуулах хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна. Нэмэлт болон дахин санал хураалтад тодорхой хөрөнгийг нэмж зарцуулсан. Иймд эдийн засаг хүнд үед улсдаа тус болж, саналаа идэвхтэй өгөөрэй гэж СЕХ-ны удирдлагууд олон нийтийг уриаллаа.
Дахин санал хураалт явуулах аймгууд:
- Архангай – 2 хэсэг
- Баян-Өлгий – 2 хэсэг
- Баянхонгор – 3 хэсэг
- Булган – 4 хэсэг
- Говь-Алтай – 3 хэсэг
- Говьсүмбэр – 1 хэсэг
- Дорноговь – 2 хэсэг
- Дорнод - 4 хэсэг
- Дундговь – 1 хэсэг
- Завхан – 3 хэсэг
- Өвөрхангай – 2 хэсэг
- Өмнөговь – 1 хэсэг
- Сүхбаатар – 2 хэсэг
- Сэлэнгэ - 3 хэсэг
- Төв – 6 хэсэг
- Увс – 4 хэсэг
- Ховд – 3 хэсэг
- Хөвсгөл – 3 хэсэг
- Хэнтий – 3 хэсэг
Нийтдээ 19 аймгийн 57 тойргийн 58 хэсэгт дахин санал хураалт явуулах боллоо. Дахин санал хураалт явуулахад мөн ирцийн босго тавихгүй. Хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах аж. Бүх тойргийн ялагчийг энэ ням гарагт эцэслэн зарлана.