Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд боллоо.
"Шүүхийн дэд бүтэц” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Т.МЭНДСАЙХАН: ДҮҮРГИЙН ЗДТГ ТОМ ОРДОНД, ХАРИН ШҮҮХ АКТАЛСАН БАЙРАНД БАЙНА
Шүүхийн байрны тулгамдсан асуудлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлэхдээ:
-Шүүхийн тухай багц хууль гарснаар шүүхийн шинэтгэл үр дүнгээ өгч байгаа ч шүүхийн дэд бүтэц, барилгатай холбоотой асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Монгол Улсын хэмжээнд нийт 115 шүүх 46 байранд үйл ажиллагаа явуулж байна. 46 байрнаас 36 нь шүүхийн өөрийн мэдлийнх. Харин 5 байр шүүхээс өөр байгууллагын мэдлийнх.
Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын "Хилийн чанад дахь өмчийн удирдах үйлдвэрийн газар”-ын байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Засаг даргын Тамгын газрын мэдэлд байдаг байранд 4 шүүх байрлаж байна. Үүнээс гадна 7 байранд шүүх прокурорын байгууллагатай хамт үйл ажиллагаа явуулж байгаа. Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар шүүн таслах ажиллагааг зөвхөн шүүхийн байранд явуулах талаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн байранд өөр үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон. Гэвч улсын төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалаад шүүх прокурортой нэг байранд шүүн таслах ажиллагааг явуулж байна.
Хуулиар шүүхийн байранд өөр үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон, Гэвч...
Насжилтын хувьд 26-40 жил болсон 15 байранд шүүх байрлаж байна. Ашиглалтын хувьд хүнд нөхцөлтэй, их засвар хийхгүй бол шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад бэрхшээлтэй болсон.
Улаанбаатар хотын хувьд Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн байр асуудал дагуулж байна. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 40500 иргэний маргааныг шүүх шийдсэн. Үүнээс 11000 иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд, 10000 орчим хэргийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд шийджээ. Өөрөөр хэлбэл, иргэний маргааны 50 гаруй хувийг шийдвэрлэдэг энэ хоёр шүүх үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна.
Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн Засаг даргын тамгын газар том цогцолбор ордонд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн тамгын газраас акталж, үлдээгээд явсан байранд үйл ажиллагаа явуулж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын акталсан байранд шүүх олон байгууллагуудтай хамт байрлаж байгаа” гэв.
Э.БАТМӨНХ: ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТАНХИМ ХҮРЭЛЦДЭГГҮЙГЭЭС ХОЙШИЛДОГ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх энэ талаар,
-Шүүхийн байрны асуудал манай шүүхэд тулгамдсан асуудал болж байна. Нэг байранд гурван шүүх үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл энэ гурван шүүх улсын хэмжээнд хамгийн их ачаалалтай ажилладаг. Жилд 12 мянган иргэний хэргийг шийдвэрлэж байна. Эвлэрүүлэн зуучлалаар жилд 1590 орчим маргааныг шийдвэрлэдэг.
Сүүлийн гурван жилийн хугацаанд шүүхэд хөрөнгө оруулалтын зардал төсөвлөгдөөгүй
Өдөрт 100-120 нэхэмжлэл хүлээн авч байна. Мэдээлэл лавлагааны ажилтнууд өдөрт 400 орчим иргэдэд үйлчилдэг. Долоо хоногт 350-400 шүүх хуралдаан болдог. 39 шүүгч, 98 захиргаа үйлчилгээний ажилтнууд өдөрт 800 орчим хүнд үйлчилдэг. Гэтэл манай шүүхийн барилгын ашигтай талбай 707 метр.кв. Засаг даргын тамгын газрын мэдлийн байрыг гэрээ байгуулан ашиглаж байгаа ч иргэдийг хүлээн авах зай талбай бага. Өрөөнүүдийн талбай маш бага.
Манай шүүхийн шүүх хуралдааны нэг ч танхим стандартын шаардлага хангаагүй. Шүүх хуралдааны танхим хүрэлцдэггүйгээс хуралдаан хойшлох зэрэг асуудал гардаг. Нэг жижиг өрөөнд 2 шүүгч, шүүгчийн зургаан туслах нэг өрөөнд ажилладаг. Бүр нэг өрөөнд 20 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга интернэт кафед байгаа мэт шигүү зайнд зэрэгцэж суугаад ажилладаг. Хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцах боломж ч байрны асуудлаас болж хомс байдаг гэв.
Д.ГАНБААТАР: 40 ЖИЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААД АКТАЛСАН БАЙРАНД ШҮҮХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ
Харин Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбаатар энэ талаар хэлэхдээ “Сонгинохайрхан дүүргийн шүүх байргүй учраас Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн байранд хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг. Сонгинохайрхан дүүргийн мэдээлэл, лавлагааны хэсэг Хан-Уул дүүргийн шүүхийн байранд байрладаг. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн иргэд Хан-Уул дүүргийн шүүхэд очиж өргөдөл, гомдлоо өгөөд шүүгч нь аль дүүргийн шүүхэд байрлаж байгаагаас шалтгаалаад дахиад өөр байр руу явах хүндрэлтэй нөхцөл байна.
Шүүх эрх мэдлийг актлагдсан байранд хэрэгжүүлж байгааг төр засаг анхааралдаа авч, нааштай шийдвэрлэнэ гэж итгэж байна
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар 40 жил үйл ажиллагаа явуулаад акталсан байранд шүүх үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхдээ Хан-Уул дүүргийн "Тохижилт үйлчилгээний газар”, "Жижиг дунд бизнесийг дэмжих төв”, "Улаан загалмайн нийгэмлэг” зэрэг 7-8 байгууллагатай нэг байранд байдаг. Энэ нь шүүхээр үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулдаг.
Мөн актлагдсан байр учраас эрүүл ахуйн талаасаа шаардлага хангадаггүй. Дээврээс дусаал гоожих, ус алдах зэрэг хүндрэл ч бий. Шүүх эрх мэдлийг актлагдсан байранд хэрэгжүүлж байгааг төр засаг анхааралдаа авч, нааштай шийдвэрлэнэ гэж итгэж байна гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн хурлын үеэр сүүлийн гурван жилийн хугацаанд шүүхэд хөрөнгө оруулалтын зардал төсөвлөгдөөгүй. Шинээр байшин барих, их засвар хийх, тавилга тоног төхөөрөмж худалдаж авах зардалгүй гурван жил болсон байна.
Шүүхийн цогцолбор барилгын эзэмших эрхийг Хууль зүйн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөл шилжүүлж авахаар тохиролцсон. Төсөвт мөнгө шийдэгдвэл энэхүү барилгыг ахиулах төлөвлөгөө байна. Одоогоор шүүхийн 5 байрны ашиглалтын хугацаа дуусч актлагдсан. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний хэргийн 6 шүүх байрны хувьд асуудалтай байна. Иргэний маргаан жил ирэх тутам ихэсч байгаа үед байрны асуудал шүүхийн үйлчилгээ үзүүлэхэд тун хүндрэлтэй байна гэдгийг онцлов.