-Ажлын эхний өдөр нийслэлд өрнөсөн үйл явдлаас-
- Нийслэлийн сонгуулийн хороо, СЕХ мэдээлэл хийн, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дийлэнх тойрогт МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсныг мэдээллээ.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Дүүргийн ЗДТГ том ордонд, харин шүүх акталсан байранд байна” гэв.
- Нэмэлт санал хураалтын дараа нийслэлийн сонгогчдын ирц хуульд заасан хэмжээнд хүрч, 56 хувь болжээ.
- Төрийн өндөр, дээд 236 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болголоо. Үүнд 2016 оны Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн сонгуулиар шинээр сонгогдсон, томилогдсон болон албан тушаал нь өөрчлөгдөн томилогдсон 149, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа 87 хүн багтжээ.
- Манай сэтгүүлч Х.Көгершин Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Нийтдээ 19 аймгийн 57 тойргийн 58 хэсэгт дахин санал хураалт явуулах боллоо.
- Эрхэмсэг, бие даасан, хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулан бүтээлээ туурвидаг загвар зохион бүтээгч Б.Явууцагаан өнгөрсөн баасан гарагт "Yavuu" 2017 оны хавар, зуны загваруудаа толилууллаа.
- “Даатгал-бидний амьдралд” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг Албан журмын даатгагчдын холбооноос зарлажээ.
- Монгол Улсын Гавьяат Жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа 16 насандаа урлагт хөл тавьснаас хойшхи 30 жилийн ойд зориулсан "30 жил урлагт" тоглолтоо аравдугаар сарын 29-нд хийхээр төлөвлөж, хэвлэлийн бага хурал хийлээ.
- Блумберг ТВ Монголиа телевиз “Мэдэгдэл” гаргав.
- Өчигдөр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн нэмэлт санал хураалт болж, өнөөдөр техникийн тооллого хийж буй тул Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа нэгж, алба, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ.
- БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Засгийн газрын 100 хоногийн хүрээнд БОАЖ-ын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.
- Эрүүл мэндийн сэтгүүлч Р.Адъяасүрэнгийн бичсэн, “Сэтгэцийн эмгэгийн эхний шинж тэмдэг нь нойргүйдэл” нийтлэлийг эндээс уншина уу.
- МИАТ компани Galaxy Note 7 гар утсыг гар тээш болон тээшинд авч орохыг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулан Samsung Electronics-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар Чингис хаан олон улсын нисэх буудал дээр төлөөлөгч байрлуулж Galaxy Note 7 гар утсаа J5 утсаар түр сольж ашиглах сонголтыг санал болгож байгаа аж.
- Он гарсаар эхний арван сарын байдлаар 28 орны 422 иргэнийг Монгол Улсаас 1-10 жилийн хугацаатай албадан гаргасан болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
- Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдор “Хоёр компанийн хоорондын гэрээг УИХ-ын дэд дарга дэлгэх шаардлагатай гэж үү” гэв.
- Nivea брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх гол гүүр болох харилцагч нарынхаа дунд “ХАРИЛЦАГЧАА ХАЙРЛАХ АЯН”-ы хүрээнд Гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулжээ.
- 2012 оноос хойш Монгол Улсаас Эрүүл мэндийн яамны харьяа Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс нийт 117 эмч БНСУ-д нарийн мэргэшлийн чиглэлээр эмнэлзүйн сургалтад 3-6 сарын хугацаатай суралцжээ.
- “Сондор хилэн” англи хэлний төвд БҮТЭН ӨДРӨӨР ХИЧЭЭЛЛЭДЭГ ангиудаас гадна ӨГЛӨӨ, ӨДӨР, ОРОЙН цагийн анхан, дунд, гүнзгий шатны бүх төрлийн ангиуд ЦАГААР хичээллэж байгаа аж.
- Эрүүгийн цагдаагийн газрын дөрөвдүгээр хэлтэс, тусгай ажиллагааны газрын алба хаагчид бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочтой 50 настай, Б гэгчийг баривчилжээ.
- Англи хэлний үгсийн сангаа САЙЖРУУЛАХАД тань туслах шилдэг дөрвөн АПП-ыг танилцуулав.
- Монголын Тоастмастерс клубээс нийт 24 оролцогч оролцож оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж, Үндэсний аваргаар “Great Mongols” клубын гишүүн Б.Номинтуул, Хоёрдугаар байранд “UB Toastmasters” клубын гишүүн Т.Лхагванаран, Гурвадугаар байранд “Toastmasters Mongolia” клубын гишүүн Б.Анарцэцэг нар шалгарлаа.
- Онцгой байдлын албаны албан хаагчдын хүүхдүүдийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир спортын хорооноос “Гар бөмбөгийн” үнэ төлбөргүй дугуйланд хичээллүүлэх гэж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ДЭЛХИЙД
- Венесуэлийн Үндэсний Конгрес бүхий парламентаас Ерөнхийлөгч Н.Мадурогийн хийж буй үйлдэл нь төрийн эргэлт хийхийг завдсан хэрэг гэж буруутгаж байна.
- БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж болох хуулийн төслийг санал болгосон байна.
- Японы компьютер тоглоом үйлдвэрлэгч Nintendo компани консолийн зах зээлд цоо шинэ зүйлийг нэвтрүүлэх бөгөөд хөдөлгөөнт болон суурин технологийг хослуулсан энэ бүтээгдэхүүнийг хэрэглэгч хүссэн газраа авч явж болно.
- Сингапурт дэвшилтэт технологийн тусламжтай, энгийн автобуснууд өөрийгөө жолооддог болох гэж байна.
- Хэдий хожимдсон ч Их Британийн засгийн газар ижил хүйстнүүдийн эсрэг хуулийн үед ял сонсож, гэм буруутайд тооцогдож байсан хүмүүсийг өршөөх хуулийг баталсан бөгөөд шинэ хуулийг “Тюрингийн хууль” хэмээн нэрлэжээ.
СПОРТ
- Турк улсын Чорум хотод аравдугаар сарын 25-30-нд эрэгтэй ХII, эмэгтэй IХ дэх удаагийн оюутны ДАШТ болох тул манай баг эх орноосоо мордлоо.
- Боксын олон улсын "А" зэрэглэлийн "Чингис Хаан-Улаанбаатар цом 2016" тэмцээний шигшээд Монголын баг тамирчид таван алтан медаль хүртлээ.
- Монголын боулинг сонирхогчдын холбоо, “М-Си-Эс Кока Кола” компанитай хамтран 2010 оноос хойш долоо дахь жилдээ салбар, салбарын боулингийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна.