Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар Азийн НЭМХ-ийн сүлжээний дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.
БНХАУ-ын Шанхай хотод Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн консорциумын 11 дэх удаагийн чуулга уулзалт өнгөрсөн долоо хоногт болсон байна.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг уулзалтад Монголын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар эх орноо төлөөлөн оролцжээ.
Хурлаар өнгөрсөн арван жилийн хугацаанд хийж бүтээсэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн ажлыг ярилцаж, ирэх арван жилийн төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
Мөн үеэр Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг үүсгэсэн бөгөөд тэргүүн ерөнхийлөгчөөр Хятадын Өвчний хяналтын төвийн дарга Yu Wang, харин дэд ерөнхийлөгчөөр НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар сонгогдсон байна.
Тус консорциумд 80 гаруй орны 100 гаруй төлөөлөгч нар гишүүнчлэлтэй бөгөөд Азид сүлжээ байгууллага ийнхүү анх удаа байгуулагдаж байгаа аж.