Пакистан улсын баруун хэсэгт байрлах Кветта хот дахь цэргийн сургуулийг хэт даврагчид бүслэн авчээ. Сургуулийг чөлөөлөхийн тулд Пакистаны цэргийн хүчнийхэн болон тусгай албаныхан хэдэн цагийн турш хэт даврагчидтай зэвсэгт мөргөлдөөн хийсэн байна.
Тус зэвсэгт мөргөлдөөний улмаас 40 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. Орон нутгийн цагдаа нарын мэдээлж буйгаар халдлага үйлдсэн этгээдүүд 5-6 хүн байсан бөгөөд даваа гарагийн орой цагдаагийн сургуулийн дотуур байранд нэвтэрч гал гаргаж эхэлсэн байна.
Халдлага гарах үед дотуур байранд хэдэн зуун оюутнууд байсан гэнэ. "Халдлага үйлдэгчид дотуур байр руу дайран орж ирж, автомат буугаар оюутнууд руу буудаж эхэлсэн" гэж нэгэн оюутан орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлжээ.
Тус халдлагыг ямар бүлэглэл зохион байгуулсан нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: ВВС