“УБ СОНГДО”, БНСУ-ын “Ewha” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч нар Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 17-20-ны өдрүүдэд ажиллаж, 575 хүнд үзлэг, оношлогоо хийжээ.
Иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж, эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдэд үнэгүй эм олгож, зөвлөгөө өгсөн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Ингэхдээ ЭХО шинжилгээнд 123 иргэнийг хамруулж, элэгний хавдрын шинэ тохиолдол нэг, зүрхний ЭХОКГ-ын шинжилгээнд найман иргэн үзүүлж, зүрхний төрөлхийн гажгийн хоёр тохиолдлыг тус тус илрүүлэн, бүртгэжээ.
Түүнчлэн үзлэг, оношилгоо хийхээс гадна эмч нарын дунд зүрх судас, зүрхний ЭХО, мэдрэл, хүүхдийн мэргэжлийн чиглэлээр мэдлэг дээшлүүлэх сургалтыг ч зохион байгуулсан байна.
Үнэ төлбөргүй үзлэг, оношлогоог УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын санаачилгаар зохион байгуулжээ.