Монголын Хөлбөмбөгийн Холбооны талбайн улирал өндөрлөж футзалын шинэхэн улирал нээлтээ хийх гэж байгаатай холбоотойгоор, тус холбоо орон нутагт шүүгчийн сургалт явуулж байна.
Өнөөдөр Завхан аймгийн төвд ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр, Ч.Жавхлантөгс нараар удирдуулсан футзалын дүрмийн мэдлэг олгох, шүүгч бэлтгэн гаргах зорилготой сургалт эхэллээ.
Сургалтад тус аймгийн 11 сумын багш нар хамрагдаж байгаа бөгөөд маргаашаас эхлэх 11, 13 хүртэлх насныханы тэмцээн дээр ажиллах аж. Шинэхэн шүүгч нарыг анхных нь тэмцээн дээр ажиллахад зааварлагч багш Д.Түмэнбаяр, ерөнхий шүүгч Ч.Жавхлантөгс нар туслах болно.
Харин багш нар "Сурсан мэдсэнээ шавь нартаа зааж, цааш түгээсэнээр хөлбөмбөгийн спортыг олон нийтэд цэвэр шударгаар таниулах учиртайг" сургалтыг зохион байгуулагч мэргэжилтэнүүд ярьж байлаа.