АНУ-ын Флорида мужид Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэллээ. Флорида муж нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд ялалт байгуулахад голлох үүрэг гүйцэтгэнэ.
Одоогийн байдлаар зургаан сая америкчууд саналаа өгсөн байна. Нийт сонгогчдын 40 хувь нь буюу 46 сая хүн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтад оролцоно хэмээн ВВС мэдээллээ.
Сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн сурталчилгааг Флорида мужид мөн хүрэлцэн ирээд байгаа аж. CBS/YouGov агентлагаас Флорида мужийн иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг 46 хувь нь, харин Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг 43 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Ийнхүү нэр дэвшигчдийн рейтинг тун ойролцоо байгаа нь өрсөлдөөн ширүүхэн байхын дохио болж байна.
Эх сурвалж: ВВС