Манай улсад өдгөө 278 хадгаламж, зээлийн хоршоо 40 гаруй мянган гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд Хадгаламж зээлийн хоршоодын нийт активийн хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давсан үзүүлэлттэй гарсан байна. Харин энэ тоо 10 хүрэхгүй жилийн өмнө тэнгэр газар шиг ялгаатай байсан юм. 2007 онд хадгаламж зээлийн 29 хоршоо дампуурч 8000 гаруй иргэдийн 66 тэрбум төгрөгийн хадгаламж эрсдэлд орсон байв.
Яагаад хадгаламж зээлийн хоршоод олноор дампуурах болов?
Тухайн үед хадгаламж зээлийн хоршоонд итгэж мөнгөө хадгалуулсан иргэд богино хугацаанд өндөр хүүгийн ашиг хүртэх сонирхол байсан юм. Хэрэв тэдгээр иргэдэд санхүүгийн боловсрол олгосон бол сонголт арай өөр байх талтай. Нөгөө талаас 1998 онд батлагдсан Хоршооны тухай хуулиар зохицуулагдаж байсан хадгаламж зээлийн хоршоодын тоог өсгөж, үйл ажиллагааг хууль зохицуулах боломжгүй байсан юм.