АНУ ч тэр, Орос ч тэр Сирид агаарын дайныг чухалчилж байгаа. Газраар цэрэг оруулахгүйгээр ялах тухайд цэргийн номлолд нь тусгай заалт бий бололтой. Америк нисгэгчгүй онгоц буюу дрон гэдэг техникээр онилсон цохилт өгөхдөө гаргуун. Оросын агаарын ба сансрын хүчин ч дутахгүй ажиллаж байна. Харин хэдэн мянган удаа агаараас довтлоод байхад цаад жихадистууд нь үхэж сөнөж өгөхгүй байгаад л хамаг учир байх шиг.
АНУ бол 65 улс бүртгэгдсэн олон улсын эвслийн толгойлогч. АНУ тэргүүтэй 11 улс Сири, Иракийн нутаг дэвсгэрт агаарын цохилт өгсөөр байна. Эвслийн үйл ажиллагаанд 25 улс оролцдогоос одоо 18 нь идэвхтэй оролцож байна.
"Лалын улсын" үйл ажиллагаа явуулж буй орны тоо 35 болжээ
Сирид агаарын цохилтоор “Жабхат Фатх аш-Шам” (Аль-Каидын салбар–Жабхат ан-Нусра) гэх террорист бүлгийн нэг толгойлогч Абу аль-Фараж аль-Масри гэгчийг Жиср эш- Шухур хотын орчим устгажээ. Өмнөхөн нь Жабхат ан-Нусрын цэргийн удирдагч Абу Омар Саракиб мөн агаарын цохилтоор алагдсан.
“Лалын улс”-ын нэг толгойлогч Анбар Абу Вахибыг Иракт америкийн агаарын довтолгооноор устгасныг Пентагон нотоллоо. “Лалын улс”-ын мэдээллийн сайд Мухаммад аль-Аднани Сирид америкийн агаарын дайралтын бай болжээ. Абу Умар Чеченский буюу “Лалын улс”-ын дайны сайд аш-Шишани Ширкат хотын ойролцоо агаарын дайралтад өртөж үхжээ гэсэн мэдээлэл эцэс төгсгөлгүй хөврөх бөлгөө.
Цэрэг оруулахгүйгээр бөмбөгдөөд, пуужингаар харваад онилсон цохилт хийдэг туршлагаа америкчууд анхлан Афганистанд Талибаны дэглэмийг хөөж гаргахдаа өргөн хэрэглэсэн. Харин одоо Сири, Иракт хэрэглэж байна. Үр дүн нь тодорхойгүй. Ингэхэд энэ нь өчигдөр төлөвлөгдөөд өнөөдөр Сирид хэрэгжчихсэн шинэ алхам биш юм. Энэ тухай түүх сөхье.
Асадын дэглэмийн эсрэг босогчдын эгнээнд байлдаж буй лалын дайчид 2013 оны намраас штаб, агуулах, чухал объектуудаа шилжүүлэн байршуулж, хөдөлгөөнд орсон юмсанж. Тэд Сирийн хойд нутгуудад байршлаа орхин уул руу гарч бүгэж эхэлжээ. Бөмбөгдөлтөөс хоргодож байгаа нь тэр байв. Исламистуудад цохилт өгнө гэж хэн ч хаанаас мэдэгдээгүй байтал хар зөнгөөрөө тэгж түгшээд эхэлсэн нь нэн гайхалтай.
Террорист байгууллагуудын жагсаалтад бүртгэгдсэн дээрх Фронт аль-Нусра, Ирак ба Левантын лалын улс гэх бүлгийн исламист лидерүүд рүү америкийн далавчит пуужин гарцаагүй чиглэн ирнэ, АНУ, НАТО-гоос цохилт өгөх стратегийн объектуудын жагсаалтад өөрсдийнх нь байрлал гарцаагүй орсон гээд тэд бүр тэр үеэс итгэчихжээ. Нэгэнтээ Америк, Израйлын тагнуулын албад зөвшилцөж тэр жагсаалтыг гаргасан тул Асадаас гадна тэднийг давхар устгана гэх цуурхал өргөн тархсан байв. Байршлаа байнга сольж байх, өнгөлөн далдлалт хийх, гар утас хэрэглэхгүй байх, зүсээ хувиргах зааврыг “Фатех аль-Ислам” бүлэг цэргүүддээ хүргүүлжээ.
Өмнөх туршлагаараа Ирак, Афганистан дахь жихадын дайчдын баазуудыг маш хурдан устгачихсан. Учир нь цаадуул нь тэгнэ чинээ санаагүй алгуурлаж байтал занганд оруулчихсан туршлага бий шүү гэж хүртэл зааварласан байх аж. Исламист сүлжээний нийгэмлэлийн (тэднээс маш олон нь Сирийн мөргөлдөөнд шууд болон шууд бусаар оролцож буй) улам олон гишүүд онцгой түгшиж, ганцхан сэдэв–лидерүүд, боевикууд, баазууд нь далавчит “Томахавк” пуужин, дроны цохилтын бай болох аюулын тухай ярилцаж байв. Тэднийг тэгнэ ингэнэ гэж хэн ч яриагүй байтал өөрсдөө өөрсөддөө зохиол биччихээд, өөрөө өөрсдийнхөө төлөө зовинож байлаа.
Башар аль-Асадыг биш, харин хэт туйлширсан экстремистүүдийг бөмбөгдөж өгөхийг АНУ, түүний холбоотнуудад хандаж Киприйн шашны архиепископ ширээт лам Хризостом 2013 онд уриалсан билээ. Энэ нь Америкийн далавчит пуужин гарцаагүй чиглэн ирнэ хэмээн түгшин суугаа исламистуудыг улам ч цочроож байжээ. Ширээт лам Хризостомын алдарт эшлэл:
Асад дарангуйлагч байж болно, яагаад гэвэл ардчилсан замаар сонгогдоогүй, гэвч тэр бол экстремист биш.
Америкчууд Жефферсоны ардчиллыг Ойрх Дорнодын мусульман орнуудад авчирна хэмээн бодож байгаа бол түүн шиг худал юм гэж байхгүй! Сири дэх дайныг эсэргүүцэгч энэ хамба засгийн эрхэнд лалын экстремистүүд гараад ирэхвий гэдгийг байнга сэрэмжлүүлдэг нэгэн. Хэрэв тэд ирлээ л бол улаан кхмерүүдийн яргалал Сирид давтагдах шахуу зүйл ярьдаг нэгэн юм.
Нисгэгчгүй онгоц буюу дрон гэдэг техникээр онилсон цохилт өгөхдөө Америк улс гаргуун
Тэр үеийн хэвлэлийн мэдээг судалбал АНУ Сиритэй байлдана хэмээн заналхийлэхээс өмнө Сирид исламистууд байр сууриа гайгүй бэхжүүлчихээд байв. Жабхат ан-Нусра нь Сирийн 13 мужийн 11-д нь цэргийн төлөөлөлтэй болчихсон. Харин Ирак, Левантын лалын улс нь түүний мөрөөр мөшгиж бэхжиж байсан аж. Орон нутагт байлдаж буй радикал исламист 10 бүлэг цаана нь бэхжээд байв. Исламистууд ийнхүү нөлөөгөө бэхжүүлж, газар зүйн хувьд тэлээд байх нь хэтдээ өрнийнхнийг түгшээхгүй байхын аргагүй болсон юм.
“Фатх аль-Ислам”-ын нэг лидер Абдулла Шакер бусаддаа анхааруулан бичсэн мөрүүд
- Сири, Иракт далавчит пуужин бүрт нэг бай бий. Тэр нь мужахедуудын байрлал байх болно.
- Аль болох исламистуудын лидерүүдээс олныг устгах явдал тийм цохилтын зорилго байх болно.
- Иймд би бүх исламистууддаа хандан, байрлалаа сольж, нуугдаж, ил гарахгүй байхыг зөвлөж байна.
- Бид өөрсдөө урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй л бол мужахедуудыг маш хурдан устгачихсан жишээ Мали, Ирак, Афганистанд бий шүү дээ.
- Америкийн агаарын довтолгооны үед өмнөөс агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Хэрэв өмнөөс нь галлах гэвэл амиа хорлосонтой адил явдал болно. Жабхат ан-Нусрын нэг анхааруулгад бас ингэж бичсэн байх аж.
- Хэрэв Америк Асадын дэглэмийн эсрэг байлдлаа л бол цохилтын эхний давалгаа нь Сирийн армийн агаарын довтолгооноос хамгаалах радар, систем, химийн зэвсгийн завод, агуулах руу чиглэнэ, хоёр дахь давалгаа нь “Жабхат ан- Нусра”бүлгийн маань сургалтын хуаран, лидерүүд, лалын шүүх рүү чиглэнэ.
- Иймд өөр тийшээ нүүж байрлах, уулзалдахгүй байх, олноороо цуглахгүй байх, байлдааны төлөвлөгөө ба маршрутынхаа талаар хуурамч мэдээлэл тараах хэрэгтэй. Хэдийгээр исламист хөдөлгөөний командлалын байршлыг хатуу нууцалдаг боловч тэдний объектуудын байрлал нууц биш юм. Учир нь тэд энд тэнд шинэ штабаа нээлээ, лалын шүүхээ байгууллаа хэмээн мэдээлж, зураг хөргөө тавьдаг нь бүгдийг ил болгочихож байна гэсэн үг. “Жабхат ан- Нусра” бүлгийн удирдагч Мохаммед аль-Голани (эсвэл Абу Мохаммед аль-Жавлани) гэж дуулдаад байдаг нь нууцлаг байж байж Латакия мужид 2013 оны аравдугаар сард алагдсан гэх мэдээлэл гарсан. Хэрэв тэд цохилт амсаж суларлаа л бол цаашаа уруудна. Тэдний ажилд учрах ямарваа уналт гэдэг бол сүйрэл хэмээн өөрсдөө үздэг. Тэр нь одоо нотлогдож байна. Иорданы зартай салафит Мохаммед аль-Халаби мөн ингэж хариу заналхийлжээ.
- Сирийн ард түмэнд цэвэр лалын улс байгуулахад нь өрнийнхний болзошгүй халдлага саад болох учраас л гол аюул түүнд оршиж байна. Гэвч “Жабхат ан-Нусра”, радикал бусад хөдөлгөөн өрнийнхнийг Сирид болон хилийн чанадад бут цохих шийдвэрээ гаргалаа шүү. Харин энд ноцтой үгс явж байна. Европын хотуудад, мөн Нью-Йоркт гэнэтийн террорист халдлага үйлдсэнийг тэрээр 2013 онд тэгж үзмэрджээ.
- Даян дэлхийгээр нэг тархсан террорист сүлжээгээ тэр нөхөр тэгж зарлажээ. 2013.04.15-нд АНУ-ын Бостоны марафоныг чечень залуус дэлбэлж үймүүлснийг ихээхэн дэмжиж, америкчуудын цусыг урсгахыг уриалсан үгс нь тэр үедээ Youtube-д тавигджээ. Тэрбээр заналхийллийг урсгаж өгчээ.
- Сирид үймээн дэгдээгчид Асадыг унагасны дараа дараагийн ээлж Израильд ирнэ. Палестины нутаг чөлөөлөгдөөгүй байгаа цагт бид тэмцлээ тэнд үргэлжлүүлнэ!
- Нетанияху, чамд анхааруулчихъя! Зөнч Аллахын армийн довтолгооныг хүлээн авахад бэлтгэ, дараагийн тулаан бидний хооронд явагдана шүү!
- Сири, Ирак, Афганистан, Пакистанд амиа золиосолсон дэлбэлэгчдийг бэлтгэсэн манай нөхөд чамайг гарцаагүй олоод очно!
- Дэлхийн террорын эх болсон АНУ нь Асад, Израилийг дэмжиж байгаа учраас Израилийн дараа АНУ ээлжээ хүлээж байгаа шүү!
Мохаммед аль-Халабийн заналхийллийг нотлох гэсэн мэт зөвхөн сүүлийн ганцхан жилд Парис, Брюссель, Стамбул, Мюнхен, Ницце, Нью-Йорк хотуудад томхон халдлага үйлдлээ. Хоёрхон жилийн өмнө “Лалын улс”-ын үйл ажиллагаа явуулж байсан улс орон хуруу дарам байв. Тодруулбал зургаан улсыг нэрлэж байв. Гэтэл өнөөдөр энэ тоо 35 хүрчээ?
Олхонуд Баярхүү проф