Түүний менежер Бернд Бөнтэ ингэж мэдэгдэв. Шалтгаан нь бэлтгэлийн үед авсан булчингийн гэмтэл гэнэ. Гэхдээ нэг их ноцтой зүйл биш бололтой, хэдэн долоо хоног амралт авахад бие махбод эргээд сэргэчихнэ гэж тооцож байгаа аж. Гэхдээ зөвхөн бэртлээс болж боксоо түр орхиж байгаа ч хэрэг биш юм байна.
2016 онд боксын рингэн дээрээ гарахгүй бас нэг шалтгаан нь түүнд тохирсон өрсөлдөгч олдож өгөхгүй байгаа гэнэ. Уг нь бол тэр 12-р сарын 10-нд Тайсон Фюритэй хүчээ үзэх хуваарьтай байсан ч өнөөх нь кокаины асуудлаас болоод энэ сарын эхээр бокс тоглох эрхээ хасуулчихаад байгаа.
2015 оны 11-р сард энэ 2 боксчин тулалдаж, 12 үеийн дараа Фюри оноогоор ялан Кличкогийн бүх бүсийг булааж байсан юм. Хариу тоглолт энэ оны 6-р сард Фюригийн төрсөн газар болох Английн Манчэстер хотод болохоор төлөвлөгдөж байсан ч янз бүрийн шалтгааны улмаас 2-3 удаа хойшлогдоод байсан.
Ингээд эцэст нь 12-р сарын 10-ныг тоглох өдрөөр товлосон ч дээрх асуудлаас болоод Фюри WBO болон WBA-ийн аваргын бүсээ хураалгачихав. Энэ явдлын дараа Кличко Австралийн Лукас Браунэтай Хамбург хотод тулахаар яригдаж байсан ч өрсөлдөгч нь мөн л сэргээшийн асуудалд орооцолдчихсон.
Ингээд Кличкогийн хувьд энэ оныг дуустал зөвхөн бэлтгэл хийж өнгөрөөхөөр болчихоод байгаа. Хамгийн магадлалтай тулаанаар одоо Энтони Жошуатай хийх тулаан нэрлэгдэж байна.
IBF-ийн аварга тэрээр мэргэжлийн рингэнд ялагдал гээчийг амсаагүй яваа юм. Түүний промотер Эдди Харн он гараад 2-р сарын үед энэ тулааныг болох боломжтой гэж мэдэгдчихээд байгаа аж.
Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа “Эдди энэ тулаанд оролцох эрхтэй” гэж хэлжээ. Болох газраар Английн Лондон хотын нэр яригдаж байгаа бололтой.
Фюритай тоглохын тулд 2 ч удаа тусгай бэлтгэл хийсэн Владимир Кличко энэ удаад шинэ бэлтгэлд гарах болох нь ээ.
Эх сурвалж: www.bbc.com